Палеогеографи

FGEO405 / Бакалавр

Багц цаг: 3

Геологи, геофизикийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

ПАЛЕОГЕОГРАФИЙН хичээлийг заалгаснаар суралцагсад эртний шим ертөнцийг бүрэлдүүлж байсан ургамал, амьтад нь эртний дэлхийн гадаргуу дээр тодорхой зүй тогтолтойгоор оршин тогтнож, өөрийн гэсэн амьдралын хүрээ, горимтой байж, газарзүйн бүсүүдийг үүсгэх хүчин зүйлийн нэг байсныг ойлгон судлах юм. Нөгөө талаар, байгалийн салбарын бусад шинжлэх ухаантай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд цаашид эзэмшсэн мэдлэгээ хослуулан ашиглах арга барилыг эзэмшинэ. Эцсийн зорилго нь - цаашид Монголын палеонтологийн салбар-т ажиллах чадварлаг мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Товч агуулга

Тус хичээлийн агуулга нь дараахь зүйлүүдийг судлахад оршино. ЭРТНИЙ ГАЗАРЗҮЙ судлал нь эртний ургамал буюу ПАЛЕОБОТАНИК-ийн хичээлтэй салшгүй холбоотой юм. Учир нь, ургамал нь амьдарч байсан газар нутагтаа амьтдыг бодвол мөхсөн хойноо ч харьцангуй тогтвортойгоор хурдас чулуулагт хадгалагдах ба зөөгдөлд бага нэрвэгддэг онцлогтой байдаг байна. Иймд, ЭРТНИЙ ГАЗАРЗҮЙ-г эрт цагийн ургамлын судалгаатай холбон ойлгох нв зүйтэй. Хичээлийн гол агуулга нь дараахь зүйлд оршино. Үүнд, 1. Хамгийн эртний газарзүйн хуваарьлалт /силур ба девон галавын цаг үе/: ерөнхий тодорхойлолт, эртний газарзүй тодорхой дифференциацид ороогүй байсан үеийг судлах. - давхаргазүйн ба судлахын ач холбогдол, бусад судалгаатай уялдан холбогдох нь . 2. Катази, Евроамерикийн, Ангарийн ба Гондваний мужууд /хожуу палеозойн үе/: эдгээр газарзүйн мужууд /бүсүүдийн/ тодорхойлолт, тэдгээрийг тодорхойлогч хүчин зүйлүүд, судлахын ач холбогдол. 3. Европ-Синийн, Сибирь-Канадын, Экваторийн, Австралийн эртний газарзүйн мужууд /мезозойн эрин үе/: ерөнхий тодорхойлолт, тэдгээрийг тодорхойлогч хүчин зүйлүүд, судлахын ач холбогдол. геологийн үе шатуудтай уялдуулан судлах, тэдгээр нь чулуулгийн үүсэлд оролцох нь. 4. Голарктикийн, Ноталын, Австралийн мужууд /кайонозойн эрин үе/: шинэ төрмөлийн үеийн газарзүйн бүсчлэлийн тухай ойлголт, ангилалын зарчим, тэдгээрийг тодорхойлдог хүчин зүйлүүдийн судалгаа. 5. Эртний газарзүйг геологийн үе шатуудтай ба органик ертөнцтэй уялдуулан судлах.