Хүн ам, хөгжлийн бодлого
DEMO401 / Бакалавр
Багц цаг: 3
Антропологи, археологийн тэнхим
Намрын улирал
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: 2 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: -
Зорилго
Хүн амын өсөлт, төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний хандлага, хэв маягт нөлөөлөх хүн амын болон нийгмийн бодлого, түүний төрлүүдийг судалж, хүн амын бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хянах, үнэлэх ерөнхий арга зүйд суралцуулна.
Товч агуулга
Хүн амын бодлого: Хүн амын бодлогын үндсэн ойлголт, тодорхойлолтууд, төрлүүд, бодлогын нийтлэг элементүүд, үндэсний засгийн газрын хүн амын өсөлт, төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний талаарх байр суурь, тухайн улс орнуудын хүн амын тулгамдсан асуудлууд Хүн амын төрөлт, нас баралт, шилжих хөдөлгөөний талаарх бодлого: Төрөлтийг дэмжих ба хязгаарлах бодлогууд, хүн амын нас баралтад нөлөөлөх эрүүл мэндийн бодлого, гадаад ба дотоод шилжих хөдөлгөөний талаарх бодлогууд, хөгжингүй ба хөгжиж буй орнуудын хүн амын бодлого, онцлог, ялгаатай тал, туршлага, сургамж Хүн амын/нийгмийн бүлгүүдийн талаарх бодлого: Нийгмийн бүлгүүд, эмзэг бүлгийн хүн ам, тэдгээрийн талаар авч хэрэгжүүлэх төрийн бодлого, хөтөлбөрүүд, бусад улс орнуудын туршлага, сургамж Бодлого боловсруулах, хэрэгжилтийг хянах, үнэлэх: Бодлого боловсруулах үе шатууд, бодлогын хэрэгжилтийн хяналт, шинжилгээ, түүний төрлүүд, хяналт, үнэлгээ хийх арга зүй Хөгжлийн төлөвлөлт: Хөгжлийн тухай ойлголт, хөгжлийн төлөвлөгөө, төлөвлөлт, төрөл хэлбэр.