Танихуйн утга зүй

LING809 / Доктор

Багц цаг: 2

Ази судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Утга судлалын шинэ хандлага болох танихуйн утгазүйн үүсэл хөгжлийн талаар судалгааны гол бүтээлүүд, танихуйн утгазүйн үндсэн зарчим, ойлголтуудын талаар онолын үндсэн мэдлэгтэй болгож, хэлний утгазүйн тогтолцоог танихуйн утгазүйн үүднээс тодорхойлолж, хэлний нэгж болон үзэгдлүүдэд танихуйн утгазүйн үүднээс задлан шинжилгээ хийх арга барил эзэмшүүлэх гол зорилготой болно.

Товч агуулга

Танихуйн утгазүй утга судлалын шинэ хандлага болох нь, танихуйн утгазүйн үндсэн зарчим, ойлголтууд. Хэлний нэгжийн утга болон мэдлэгийн тухай. Хүн бодит ертөнцийг тусгаж авах нь. Дүрийн бүдүүвч (image schemas), цогц ойлголт (concept), түүний бүтэц. Хүрээний онол (frame semantics). Суурь болон хэсэгчилсэн ойлголтын тухай. Айчлах ба танихуйн хийсвэр загвар. Зүйрлэл ба солин нэрлэхүй (metonomy). Сэтгэлгээний орон зайн тухай. Сэтгэлгээний загварын тухай онол. Танихуйн утгазүйг бүтцийн утгазүйтэй харьцуулах нь.