Органик биш химийн судалгаа

CHEM806 / Доктор

Багц цаг: 3

Химийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Органик биш химийн чиглэлээр суралцагч докторын оюутан өөрийн судалгааны ажлаа сонгох, шаардлагатай мэдээлэл олж авах, судалгааг төлөвлөх, гүйцэтгэх, үр дүнг бичгээр болон аман хэлбэрээр мэдээлэх арга техникт биечлэн суралцаж, үнэлүүлэх.

Товч агуулга

Докторын эхний жилийн оюутан өөрийн сонирхсон судалгааны ажлынхаа талаарх мэдээлэлийг мэргэжлийн сэтгүүл, сурах бичгээс олж авах, хийх судалгааныхаа үндсэн чиглэлийг тогтоох, олсон мэдээллээ аман болон бичгийн хэлбэрээр илтгэх, аргад суралцана. Хоёрдох жилийн суралцагч судалгааны ажлын явцаа хүснэгт, бүдүүвч, диаграмм байдлаар боловсруулах, хэлэлцүүлэг хийн дүгнэлт гаргах аргад суралцан аман болон бичгийн хэлбэрээр мэдээлэх. Гуравдахь жилийн суралцагч судалгааны ажлын үр дүнгээр илтгэл тавих, өгүүлэл нийтлүүлэх, тайлан бичих аргад суралцсан үр дүнгээ аман болон бичгийн хэлбэрээр мэдээлж, үнэлүүлэх.