Үл хөдлөх өмчийн харилцаа
LANM306 / Бакалавр
Багц цаг: 3
Газарзүйн тэнхим
Хаврын улирал
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: 2 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: 5 цаг - 16 хоног
Зорилго
Газар, үл хөдлөх хөрөнгийн харилцаа, түүний зохицуулалтын талаарх системтэй мэдлэг өгөх зорилготой бөгөөд хичээлийг судалснаар үл хөдлөх хөрөнгийн харилцааны онол практикийн мэдлэг эзэмшиж, энэ талаарх асуудалд оюутан дүн шинжилгээ хийх чадвар эзэмшинэ.
Товч агуулга
Энэхүү хичээл нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, худалдаа, бэлэглэл, өв залгамжлал, сервитут, ипотек, түрээс, узуфрукт, улсын бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, эрх зүйн орчин гэсэн үндсэн агуулгуудын хүрээнд явагдана.