Дижитал эрин дэх улс төрийн мэдээлэл харилцаа

POLC605 / Магистр

Багц цаг: 3

Улс төр судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Улс төрийн коммуникацийн динамик өөрчлөлтийг түүний уламжлалт аргуудтай хослуулан судлах замаар орчин үеийн дотоод хийгээд гадаад улс төрийн харилцаанд коммуникацийн гүйцэтгэх үүргийг тодруулан гаргахыг зорино. Энэхүү хичээлийг судалснаар оюутан улс төрийн коммуникацийн тодорхой ойлголт, мэдэгдэхүүнтэй болоод зогсохгүй улс төрийн ПР, имиж мэйкэр, спин-доктор чиглэлээр мэргэших боломж нээгдэнэ.

Товч агуулга

- Улс төрийн коммуникацийн онол арга зүйгээр 20, 21-р зууны улс төрийн коммуникацийн хэв маягийг тодорхойлох, ардчилсан болон авторитари дэглэмтэй улсууд дах улс төрийн коммуникацийн уламжлалт болон орчин үеийн загварууд, улс төрийн манипуляци, пропаганда хийх үйл явцыг тодорхой улс орнуудын кейс дээр судлах - Дижитал технологийн давуу болон сул талыг аналог технологитой харьцуулан судлах, дижитал эрин дэх коммуникацийн өөрчлөлт, чиг хандлагыг тодорхойлох - Улс төрийн намын коммуникацийг зар сурталчилгаа, ПР менежментийн хүрээнд тайлбарлах - Олон улсын харилцаанд улс төрийн коммуникацийн гүйцэтгэх үүрэг, нөлөөллийг түүхэн тодорхой үеийн жишээгээр тодруулан гаргах