Нягтлан бодох бүртгэлийн үндэс

ACCN201 / Бакалавр

Багц цаг: 3

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Бизнесийн үйл ажиллагааг амжилттай эрхлэх, хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай зарцуулахтай холбоотой шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр удирдлагыг хангах, эдийн засгийн үйл явцыг илэрхийлсэн олон тооны ажил гүйлгээг үнэлэн ангилж нэгтгэн дүгнэх, үр дүнг нь тодорхойлох, аж ахуйн нэгж байгууллагын талаарх эдийн засгийн мэдээллийг цуглуулж сонирхогч байгууллага хүмүүст хүргэхэд нягтлан бодох бүртгэл нь чиглэгддэг ба ийм чадварыг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд энэ хичээлийн зорилго оршино. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн бусад хичээлийн онолын суурь мэдлэг олгох нь энэ хичээлийн бас нэг зорилго юм.

Товч агуулга

Нягтлан бодох бүртгэл, түүний мөн чанар агуулга, нийгмийн үүрэг, баримтлах түгээмэл зарчмууд, бүртгэлд тусгагдах зүйлс, бүртгэлийн хөгжлийн хандлага зэрэг онолын ойлголтыг өгөхөөс гадна нягтлан бодох бүртгэлийн аргын үндсэн элементүүд болох баримт, тооллого, данс, давхар бичилт, дансны харилцаа, дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийн мөн чанар, баланс түүний агуулга бүтэц, хөрөнгийн үнэлгээ, өртөг тооцох арга зүй, санхүүгийн болон удирдлагын тайлангийн бүтэц, бүртгэл хөтлөх технологи, үе шатны талаар оюутанд суурь мэдлэг олгоно.