Монголын эдийн засаг

ECON433 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Уг хичээл нь оюутнуудад Монголын эдийн засгийн байдлын талаарх мэдээлэл өгч, хийгдсэн томоохон судалгааны ажлуудыг танилцуулснаар монголын эдийн засгийн талаарх ерөнхий ойлголт өгөх юм.

Товч агуулга

Оюутнууд макроэкономиксийн шинжилгээ, ахисан түвшний эконометриксийн хичээлийг үзсэн байх шаардлагатай. Энэ хичээл нь зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойшхи үед илүү анхаарал хандуулна. Хичээлээр оюутнуудад монголын эдийн засгийн талаарх тоон өгөгдлийн эх сурвалжуудыг танилцуулж, эдийн засгийн хандлагын талаар мэдээлэл өгч, эдийн засгийн гол бодлогуудын талаар шинжилгээ хийлгэнэ. Түүнчлэн монголын эдийн засаг, эдийн засгийн бодлого, тэдгээрийн нөлөөллийг судалсан томоохон ажлуудыг танилцуулна. Хичээлийн хүрээнд хөгжлийн бодлого, төсвийн бодлого, мөнгөний бодлого, валютын ханш, гадаад сектор, эдийн засгийн прогноз хийхэд ашигладаг гол загварууд зэргийг судална.