Далдын хүчний талаархи үндэстний шашнуудын ойлголт

RELI445 / Бакалавр

Багц цаг: 2

Философи, шашин судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

“Далдын хүч” хэмээх ойлголт, балар эрт цагаас өнөөг хүртэлх олон үндэстний шашнуудад далдын хүчний тухай ойлголтыг хэрхэн ялгаатай тайлбарлаж ирсэн, танин мэдэхүй, сэтгэлзүй, аксиологи, феноменологийн учир шалтгаанууд, хойд нас, нөгөө ертөнц болон там, бирд, ад чөтгөр, диваажин, чинад ертөнц, бурхан шүтээн гэх мэт ойлголтуудыг шинжлэх ухааны үүднээс тодорхойлно.

Товч агуулга

“Далдын хүч” - шашны үндсэн ойлголт болох тухай, түүний утга учир, далдын хүчний тухай ойлголт үүсч хөгжсөн зүй тогтол, далдын хүчинд итгэх болсны сэтгэлзүй, танин мэдэхүй, нийгмийн учир шалтгаан, ил ба далд ертөнц, өнгөрсөн ба ирээдүй төрөл, хойд ба урьд нас, сүнс, сүлд, далдын хүчний эерэг ба сөрөг үйлчлэл, ариусахуй ба чинад хязгаарт хүрэхүйн тухай үзэл ойлголтыг авч үзнэ.