Био-бизнес менежмент

MNGT724 / Доктор

Багц цаг: 2

Менежментийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хөдөө аж ахуй дахь бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн харилцан зохицолд тулгуурлан үйлдвэрлэгч хэрэглэгчдийн эдийн засгийн эрх чөлөөнд үндэслэн үйлдвэрлэлийн аргын сонголт хийж үйлдвэрлэлийн нөөцүүдийг ашиглах, хөдөө аж ахуй дахь аж ахуйн нэгжийн орлогын хуваарилалтын хамгийн оновчтой хэлбэрийг хэрэгжүүлэхэд суралцах, ХАА-г оновчтой удирдах, менежментийн арга барилд суралцах зорилготой. Мөн ХАА-н бизнесийн цогц буюу агрибизнес, биобизнесийн онол хандлагуудаас суралцана.

Товч агуулга

Хөдөө аж ахуйн эдийн засаг, бизнес, хөдөө аж ахуй-үйлдвэрлэлийн цогц буюу био-бизнес (агрибизнес)-ухааны гол ухагдахууныг судалж, Монголын хөдөө аж ахуйн онцлог (Үйлдвэрлэлийн нөөц, технологи гарцын ялгаа, мөн тэнд ажиллагсдын мэргэжлээрээ ялгагдах, ялгаа), газар зүй, цаг уур, хур тунадас үүнтэй уялдан хөдөө аж ахуйг эрхлэх бүс нутгийн ялгаа үүсдэг, бүс нутгийн онцлогт тулгуурлан хөдөө аж ахуйн мал аж ахуйн нэгжийн байршилт бүрэлдэж тэндээс нийгмийн эрэлт хэрэгцээг хангах бүтээгдэхүүнийн онцлогийг судална.