Ахисан түвшний судалгааны аргууд, мэдээлэл боловсруулалт

SOCI701 / Доктор

Багц цаг: 3

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нийгмийн судалгааны тоон ба чанарын мэдээллийг боловсруулах, судлах зүйлийн талаарх таамаглал дэвшүүлж, таамаглалаа шалгах, мэдээлийг гүнзгийрүүлэн шинжилж, нийгмийн үзэгдлүүдийн зүй тогтол, холбоо хамаарал, учир шалтгааны талаар статистик ач холбогдол бүхий тайлбар хийж дүгнэлт гаргахад суралцах, таамаглал шалгах статистик шинжилгээний аргуудыг ашиглаж, бие даан судалгааны мэдээлэл боловсруулж тайлан бичих чадвартай болно.

Товч агуулга

Тоон ба чанарын судалгааны мэдээлэл боловсруулах, шинжилгээ хийх онцлог, тэдгээрийн ялгааг харьцуулан, судлах асуудлын талаар таамаглал дэвшүүлэх, судалгааны тэг таамаглал болон өрсөлдөх таамаглалын талаарх ойлголт мэдлэгтэй болно. Судалгааны нэг төгсгөлт болон хоёр төгсгөлт таамаглалын талаарх ойлголттой болж, таамаглалыг шалгах үндсэн арга ажиллагаанд суралцана. Статистик шинжилгээнд түгээмэл ашиглагддаг Хэвийн тархалтын талаар дэлгэрэнгүй судалж, тархалтын хэлбэрийн талаар, холбоо хамаарлын талаар, хүчин зүйлийн нөлөөллийн талаар, бүлгүүдийн дунжийн ялгааны талаарх таамаглалыг хэмжилтийн янз бүрийн түвшинд, түүврийн янз бүрийн тохиолдолд шалгаж, статистик ач холбогдол бүхий дүгнэлт өгч, ач холбогдлыг тайлбарлах арга ажиллагаанд суралцана. Бие даасан судалгааны ажлын төсөл бичиж хэрэгжүүлэх, мэдээлэл цуглуулах, боловсруулах, шинжлэх, дүгнэх ажлыг гүйцэтгэж, тайлан бичиж хамгаална.