Хилийн чанад дахь Монгол судлал

HIST618 / Магистр

Багц цаг: 3

Түүхийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Дайнаас хойших үеийн монгол судлалын хөгжлийн үе шат, хүчин зүйл. Өрнөдийн Монгол судлалын их сургуулиуд дахь гол төвүүд: Баруун Герман болон АНУ-ын Монгол судлалын төвүүд, Англи, Франц, Скандиновын орнууд зэрэгт буй Монгол судлалын төвүүд, Монгол судлалын хөгжилд бусад их сургуулиудын оруулсан хувь нэмэр. АНУ-ын монгол судлалд анхны зам гаргасан байгууллагууд. Гёттинген болон Мюнхений их сургуулиуд. Канад дахь монгол судлалын өрнөлт. Хятадын Монгол судлалын хөгжил. Япон, БНСУ-дахь монгол судлал. Токиогийн их сургууль, Кёото их сургууль, Гадаад судлалын их сургууль, Васэда их сургууль, Азийн их сургууль, Гюхокү их сургууль, Монгол судлалын хүрээлэн. БНСУ-ын их сургуулиуд. Монголч эрдэмтэдийн үндэсний холбоонууд: Англи-Монголын нийгэмлэг, Франц, Монголын нийгэмлэг, Герман-Монгол нийгэмлэг, АНУ дахь Монголын нийгэмлэг зэрэг. Монголын түүх, хэл зохиол судлаачдыг бэлтгэх ажил. Хилийн чинад дахь монгол судлаачдын бүтээлийн тойм. Түүнчлэн антропологи, этнологийн ухааны үүднээс монголыг судалсан дэлхийн олон орны судалгаа тэр дундаа Евро-Америкийн эрдэмтдийн бүтээлээс танилцуулна. Монголыг судалсан шинжлэх ухааны олон чиглэл дотроос антропологи, угсаатны зүйн үүднээс авч үзсэн эрдэмтэд нэлээдгүй байгаагаас гадна антропологийн ухаанаар төвлөрсөн монгол судлалын төв ч байгуулагдаж басхүү ирээдүйд тэргүүлэх байр суурьтай болж ирж байгааг танилцуулна. Тухайлбал үүнд Британы Кембрижийн Их Сургуулийн монгол судлалын уламжлал, Францын монгол судлалын уламжлалыг дурдаж болно. Францын монгол судлаачид гэхэд олонх нь этнологичид байгаа нь монгол судлалд антропологийн ач холбогдлыг илтгэж байдаг. Түүнчлэн Дани, Унгар, Польш зэрэг бусад олон улсуудыг дурдах болно.

Товч агуулга

Хилийн чанад дахь Монгол судлалын хөгжлийн тоймыг ойлгуулан, өрнө, дорнын түүхийн судалгааны арга зүйгээс сурч мэдүүлэх зорилготой.