Эрх зүй ба хөгжил
JURI714 / Доктор
Багц цаг: 3
Нийтийн эрх зүйн тэнхим
Улирал харгалзахгүй
Лекц: 2 цаг - 8 хоног
Семинар: 4 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: 6 цаг - 16 хоног
Зорилго
Монгол Улс дахь эдийн засгийн хөгжилд иж бүрэн шинжилгээ хийх, үнэлэх, дүгнэх, цаашид боловсронгуй болгох арга замын талаар санал, хувилбар дэвшүүлэх онол, арга зүйн мэдлэг, чадвар эзэмшинэ.
Товч агуулга
Эрх зүй ба хөгжлийн үзэл баримтлалын үндсэн асуудал; хөгжилд нөлөөлөх эрх зүйн чиг үүрэг, түүний хувьсал өөрчлөлт; эдийн засгийн хөгжлийг хангах эрх зүйн үндсэн элементүүд; эрх зүйт ёс ба хөгжил; сайн засаглал хөгжлийг дэмжигч болох нь; нийгмийн хөгжил ба эрх зүй; шилжилтийн улсуудын эдийн засаг, эрх зүй, нийгмийн тогтолцоо дахь эрх зүй ба хөгжлийн үзэл баримтлалын ач холбогдол; шилжилтийн үеийн улсууд дахь эрх зүй ба хөгжлийн институциудын төлөвшил, сорилт; Монгол Улс дахь эрх зүй ба хөгжлийн институциудын төлөвшил, сорилт, дүн шинжилгээ; Монгол Улс дахь эдийн засгийн хөгжлийг хангах эрх зүйн реформ; Монгол Улс дахь нийгмийн хөгжлийг хангах эрх зүйн реформ.