Англи хэлний авиазүй

ENGL300 / Бакалавр

Багц цаг: 2

Хүмүүнлэгийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 1 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 3 цаг - 16 хоног

Зорилго

Оюутнуудад англи хэлний авиан зүйн онолын мэдлэг олгохын зэрэгцээ тухайн хичээлээр олсон мэдлэгээ өдөр тутмын ярианы хэлэнд ашиглах дадал чадварыг эзэмшүүлнэ. Тухайн хичээлээр оюутнууд дараах дадал чадварыг эзэмшинэ: - Олон улсын авиа зүйн цагаан толгой үсгүүд, тэдний дуулага, - Англи үгийн үе, өргөлтийг зөв тодорхойлох, - Англи хэлний үг, өгүүбэрийн аялагыг зөв дуудах, Тухайн хичээлийг судласнаар оюутнууд дараах чадваруудыг эзэмшсэн байна. - Өгүүлэхийн эртнүүдийг зөв байрлуулснаар англи үгийг зөв дуудаж чаддаг болно. - үгийн галигийг зөв уншина, - Үгийн үе, өргөлтийг зөв тодорхойлж сурсан байна. - Дээрх дадал чадваруудыг өдөр тутмын ярианы болон бичгийн хэлэнд хэрэглэж чаддаг болсон байна.

Товч агуулга

Англи хэлний авиа зүй хичээлийн агуулгад дөрвөн үндсэн дэд сэдвийг багтааж үздэг бөгөөд эдгээр нь 1. Олон улсын авиан зүйн цагаан толгой, 2. Англи үгийн үе, 3. Англи үг, өгүүлбэрийн өргөлт, 4. Англи үг, өгүүлбэрийн аялага зэрэг болно. Түүнчлэн авиа зүйн хичээлийн хүрээнд зайлшгүй заагдсан байх ёстой авиа зүйн судагдахуунууд, авиалбарын шилжилт, өөрчлөлт, балархай эгшиг, дуудагддагүй гийгүүлэгчүүд, угтвар, дагавраас