Бизнесийн системийн шинжилгээ ба зохиомж

INTD301 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Бизнесийн системийн талаар ерөнхий ойлголт авч, бизнес системийн шинж чанаруудыг судлан, бизнес системийг шинжлэх аргуудыг эзэмшин, бизнесийн системийг хөгжүүлэх төсол боловсруулах, систем зохиомжлох, нэвтрүүлэх, хэрэгжүүлэх аргуудыг сурна.

Товч агуулга

Бизнесийн системийн шинжилгээний үндсэн ойлголттой танилцаж, бизнесийн мэдээллийн системийг хөгжүүлэхэд системийн шинжээчийн үүрэг, ролийг судлана. Бизнесийн системийг хөгжүүлэх амьдрапын циклийн, шинжилгээний, зохиомжийн аргуудыг судална.Мэдээллийн хэрэгцээ, шаардлагын шинжилгээ, процессийн шинжилгээ, бүтэцчилэгдсэн шийдвэрийн шинжилгээ, техник болон програм хангамжийн хэрэгцээг тодорхойлох, системийн үнэ болон ашгийн шинжилгээний аргуудтай танилцана. Системийн зохиомжийн хүрээнд оролт, гарапт, дэлгэц, маягт, вэб, өгөгдлийн сангийн, хэрэглэгчийн интерфейсийн зохиомж хийх процесийг судална. Программ хангамжийн баримтжуулалт, системийн хэрэгжүүлэлт, хөрвүүлэлтийн асуудлыг авч үзнэ.