Академик англи хэл-1 /Анхан дунд-харилцах/

AENG110 / Бакалавр

Багц цаг: 1

Хүмүүнлэгийн ухааны салбар

Улирал харгалзахгүй

Лекц: 1 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Суралцагсдын сонсож ойлгох, тодорхой сэдвийн хүрээнд гол ба туслах санааг эрэмбэлэх, логик дарааллыг хангах, учир шалтгааны холбогдлыг илэрхийлэх, оновчтой үг хэллэг хэрэглэх зэрэг харилцаанд зайлшгүй шаардагдах чадварыг хөгжүүлэх замаар тэдний сонсож ойлгох, ярих чадварыг хөгжүүлэх зорилготой.

Товч агуулга

Хичээлийн бүлэг сэдвүүд: Хөгжим, Хоол тэжээл ба Эрүүл мэнд, Газарзүй, Биологи, Сэтгэл судлал, Социологи, Бизнес ба Технологи. Бүлэг сэдэв тус бүр: • Коллеж, их сургуулийн хичээлийн лекц сонсож тэмдэглэл хийх, хэлэлцүүлэгт оролцож бусдыг сонсох, гол ба туслах мэдээллийг ялгах, түлхүүр үгсийг ялгаж сонсох зэрэг суралцагсдын сонсох чадварыг хөгжүүлэх; • Багаар ажиллаж ярилцах, хэлэлцүүлэг зохионбайгуулах, лекцийн агуулгыг ярих, танилцуулга, илтгэл тавих, харилцан ярилцах суралцагсдын ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн агуулгатай.