Хүйс, жендэр ба нийгэм

SOCI301 / Бакалавр

Багц цаг: 2

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь салбар дундын шинжлэх ухааны үүднээс нийгэм дэх жендэрийн үүрэг ролийг шинжлэхэд оршино. Оюутан хичээлийн хүрээнд хүйс, угсаатны бүлэг, нийгмийн давхраа, шашин, бэлгийн чиг баримжаа нь нийгмийн институци, нийгмийн хөгжилтэй хэрхэн уялдаж буй талаар хийгдсэн онолын болон практик судалгааны суурь үзэл баримтлалтай танилцана. Оюутнууд нийгмийн хөгжилд хүйсийн үүргийг хэлэлцэх, онолын үүднээс тайлбарлах болон дүн шинжлэх чадвараа хөгжүүлнэ. Хичээлээр феминист онол, экзистенциал онол, колони дараах жендэрийн судалгаа, трансжендэр судлал зэргийг багтаасан жендэрийн судлалын онолын үзэл баримтлал болон жендэрийн дүн шинжилгээний аргачлалыг эзэмшсэнээр нийгмийн олон талт асуудлыг жендэрийн линзээр харах, жендэрийн мэдрэмжтэй үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх чадваруудыг эзэмшинэ.

Товч агуулга

Энэхүү хичээлээр хүйс ба жендэрийн ойлголт, нийгмийн хөгжил ба жендэрийн холбоо хамаарал, жендэр ба тэгш бус байдал, жендэрийн нийгэмшил, жендэрийн адилсал, жендэрийн давхраажил, гэр бүл ба мэргэжлийн харилцаан дахь жендэрийн асуудал, улс төр, хөдөлмөрийн зах зэл, боловсролын салбарт буй жендэрийн асуудал, жендэрийн социологийн судалгааны онцлог, хүний сексийн амьдрал, Монголын Засгийн газрын жендэрийн талаар явуулж буй төрийн бодлого, үр дүнг авч үзнэ.