Зөвлөх мэргэжлийн ёс зүй

SBCS607 / Магистр

Багц цаг: 2

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нийгэм хөгжихийн хэрээр мэргэжилтэнд тавигдах мэргэжлийн ёс суртахууны шаардлага нэмэгдэж байна Нийгмийн амьдралд зөвлөх мэргэжлийн ёс зүйн эзлэх байр суурь, нийгмийн харилцааг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад зөвлөх мэргэжлийн ёс зүйн гүйцэтгэх үүрэг, зөвлөх мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, баримтлах үндсэн зарчим, стандарт, шаардлага зэрэг асуудлаар тодорхой мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх зорилготой. Ёс зүйн үндсэн ойлголтуудад тулгуурлан зөвлөх мэргэжлийн ёс зүйн үндсэн мэдлэгийг эзэмшүүлснээр, өнөөгийн зөвлөх ажилтны ёс суртахууны харилцаа, ёс суртахууны ухамсрын төлөв байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, түүнийг төлөвшүүлэх мэдлэг чадварыг олгоход энэ хичээлийн ач холбогдол оршино.

Товч агуулга

Зөвлөх мэргэжлийн ёс зүйн судлах зүйл, ёс суртахууны бүтэц, мөн чанар, ёс суртахууны нийгмийн үүрэг, ёс суртахууны үндсэн ойлголтууд, зөвлөх мэргэжлийн ёс зүйн онцлог, нийгмийн шаардлага. Зөвлөх мэргэжлийн ёс зүйн зарчмууд, зөвлөх мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ, хүний үнэт зүйл, түүний төрлүүд, зөвлөх мэргэжилтний мэргэжлийн хариуцлага ба ёс суртахууны хариуцлага, ёс суртахууны манлайллын талаар судална.