Хүн амын удиртгал
DEMO201 / Бакалавр
Багц цаг: 3
Антропологи, археологийн тэнхим
Улирал харгалзахгүй
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: 2 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: -
Зорилго
Хүн ам зүй, хүн ам судлалын үндсэн судлагдахуун, суурь ойлголтууд, хүн ам ба хөгжлийн үндсэн асуудлуудын харилцан хамаарал, уялдаа холбоо, хүн амын өсөлт, өөрчлөлтийн талаарх эртний болон орчин үеийн онол, үзэл баримтлалууд болон дэлхийн ба улс орнуудын хүн амын өсөлт өөрчлөлт, түүний чиг хандлагын талаарх ерөнхий мэдлэг олгоно.
Товч агуулга
Хичээлээр хүн амын өсөлт, хүн ам ба хөгжлийн харилцан хамаарал, түүний шалтгаан, үр дагаврыг тайлбарладаг суурь үзэл баримтлал болон онолуудын талаар дэлгэрэнгүй судалж, уг онолууд хөгжлийн түүхэн цаг хугацаанд дэлхийн улс орнуудын хүн ам ба хөгжлийн практик асуудал, хандлагуудыг тайлбарлаж буйг төрөл бүрийн кейс жишээ, баримтуудад үндэслэн хэлэлцэнэ. Мөн дэлхийн улс орнууд, бүс нутгууд дахь хүн амын өсөлтийн хандлага, хүн ам зүйн өөрчлөлт, шилжилт, тэдгээрийн онцлог, ялгааг хүн ам зүйн шилжилтийн онолд тулгуурлан тайлбарлана. Эцэст нь хүн ам ба хөгжлийн асуудлаарх олон улсын бага хурлууд, олон улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд хүн амын асуудлыг тусгасан талаар авч үзнэ.