Нийгмийн бодлого ба хөтөлбөрийн шинжилгээ

SOWO600 / Магистр

Багц цаг: 3

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Нийгмийн бодлого хөтөлбөрийн шинжилгээ хичээлийн зорилго нь нийгмийн бодлого ба хөтөлбөрийн үндсэн дизайнтай танилцаж улмаар бодлогын холбогдолтой үндэслэл гаргаж бодлогын баримт бичиг боловсруулах, байр сууриа хүргэх чадварыг бий болгоход чиглэсэн мэдлэг, эх сурвалжийг оролцогчдод өгнө. Мөн нийгмийн хамгааллын шинжилгээний загвартай танилцаж бодлогын судалгаа, шинжилгээ, үнэлгээг төрийн, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн салбарт ажиллахдаа ашиглаж чаддаг болно.

Товч агуулга

Хичээлээр төрийн бодлого ба бодлого боловсруулах үе шатууд, нийгмийн бодлогыг агуулга судлаачдын тодорхойлолтой танилцана. Мөн хичээлийн гол агуулга болсон бодлогын судалгаа, түүний үе шатууд, арга зүй дизайн, бодлогын шинжилгээний хэв маяг, хэлбэрүүд, бодлогын үнэлгээний төрөл хэлбэрүүдийг судалж улмаар бодлогуудад бие даан шинжилгээ хийх чадварыг эзэмшинэ. Мөн үр дүн дээр суурилсан хөтөлбөрийн хяналт үнэлгээ шинжилгээг судална. Нийгмийн бодлогын шинжилгээний арга зүй, нийгмийн бодлогын салбарууд тухайлбал боловсрол, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн болон хөдөлмөрийн бодлогод шинжилгээ хийх аргазүйн асуудлуудыг эргэцүүлэх болно. Бодлогын салбаруудын хүрээнд хэрэгжиж их сургуулийн хотхоны хөгжил, оюутны тэтгэлэг, өндөр насны тэтгэвэр, хүнсний талон, нийтийн ажлын байр, мэргэжлийн сургалт, ажилгүйдлийн тэтгэмж, эрүүл мэндийн дэмжлэг гэх мэт байгаа тодорхой хөтөлбөрүүдэд шинжилгээ хийх судалгааны арга зүй, стиль, хувьсах хэмжигдэхүүнүүдийг судлана.