Программ хангамжийн шаардлагын шинжилгээ

ICSI303 / Бакалавр

Багц цаг: 3

Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Програм хангамж хөгжүүлэхэд хамгийн эхэнд гүйцэтгэдэг, чухал процес болох шаардлага хөгжүүлэлттэй танилцана. Огт хөгжүүлээгүй эсвэл дутуу хөгжүүлсэн шаардлага нь системийн цаашдын хөгжүүлэлт болон төслийн үр дүнд маш муугаар нөлөөлдөг. Иймд энэ хичээлийн зорилго нь оюутнуудад шаардлага хөгжүүлэх үйл явцын ач холбогдлыг ойлгуулах, улмаар бие дааж шаардлага хөгжүүлэх чадварыг эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Програм хангамжийн шаардлага хөгжүүлэх процестой холбоотой ойлголтууд, онол болон дадлага, үүсч болох асуудлыг багтаана. Үүнд, шаардлага инженерчлэл, шаардлага хөгжүүлэхийн ач холбогдол, үе шатууд, хэрэглэгч талын оролцоо, тэдгээрийн эрх үүрэг, бизнес шинжээч, түүний чадвар, хэрэглэгчийн бүлэг болон төлөөлөл, шаардлагын төрлүүд, гарч болох эрсдлүүд, бизнесийн, хэрэглэгчийн болон функционал түвшний шаардлагууд, функционал бус шаардлагууд, шаардлага тодорхойлох техник аргачлалууд, анхаарах зүйлс, шаардлагыг баримтжуулах, шаардлагын хаягжуулалт, шаардлагын барим бичиг, түүний бүтэц агуулга, бизнесийн дүрэм, шаардлагын эрэмбэлэлт, туршилтын загварыг ашиглах, шаардлагыг дүрслэх аргууд, шаардлагыг шалгах, шаардлагын удирдлага гэх мэт орно.