Улс төрийн эдийн засаг

POLI314 / Бакалавр

Багц цаг: 2

Улс төр судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Уг хичээлээр оюутнуудад дэлхийн улс төрийн эдийн засгийн үндсэн ойлголтыг өгөх, дэлхийн улс төрийн эдийн засгийн үйл явцыг үнэлэх, тайлбарлах онолын үндсэн урсгалуудыг танилцуулна.

Товч агуулга

Энэхүү хичээлээр даяарших үйл явц, Умард-Умард болон Умард-Өмнөдийн харилцаа, төр, олон улсын байгууллага, үндэстэн дамнасан корпорациуд зэрэг олон улсын улс төрийн эдийн засагт оролцогчид, бүс нутгийн хамтын ажиллагаа, интеграци, олон улсын худалдаа, түүний дэглэм, валютын ханшны бодлого, гадаад өр, олон улсын хөгжил болон холбогдолтой бусад асуудлыг ярилцана. Хичээл үндсэн хоёр хэсэгтэй бөгөөд эхний хэсэгт олон улсын улс төрийн эдийн засгийн ухаанд хэрэглэгддэг үндсэн хандлага, онолын урсгалуудыг талаар ярилцах юм. Энэ хүрээнд реализм, меркантилизм, марксизм, социализм, либерализм, кейнсийн үзэл, шинэ либерализм, хамаарлын онол, дэлхийн системийн онол, жанжлалын тогтворт байдлын онол, даяаршил, лалын баримтлал, феминист үзэл онолыг авч үзэх юм. Хоёрдугаар хэсэгт олон улсын улс төрийн эдийн засгийн тодорхой асуудлыг төвлөн авч үзэх бөгөөд энэ хүрээнд, олон улсын худалдаа, эдийн засгийн интеграц, олон улсын санхүү мөнгөний бодлого, өрийн хямрал, Азийн санхүүгийн хямрал, хямралын ерөнхий бүтэц, гадаад худалдаа ба дотоодын сонирхлын бүлгийн өрсөлдөөн, олон улсын худалдаа, мөнгө, хямралын үеийн дэглэм, тэдгээрийн зарчмууд, олон улсын хөгжил, хөгжлийн ялгаатай загварууд, хөгжлийн стратеги тодорхойлогдоход нөлөөлдөг дотоод болон гадаад хүчин зүйлс, олон улсын эдийн засгийн түлхүүр байгууллагуудын дотоод бүтэц, шийдвэр гаргах механизм, тэдгээрийн хувьсал, зорилго, арга хэрэгслийн өөрчлөлт, бүс нутгийн интеграци, тэдгээрийн илрэл бүтцүүд болох Европын холбоо, АСЕАН, АСЕМ, АПЕК, НАФТА, зэрэг байгууллага, ОПЕК, ШХАБ зэрэгт дүн шинжилгээ хийж, Монгол улсын өнөөгийн хөгжлийн асуудал, тулгамдаж буй зорилт, шийдэх арга замын талаар санал бодлоо солилцох юм. Хичээл явуулах хэлбэр-Багш хичээлийг лекц, семинарийн хэлэлцүүлэг, оюутны илтгэл, маргаан, зочин лекц гэх мэт аль болох олон янзын арга хэлбэрээр явуулахыг эрмэлзэх бөгөөд хичээл явуулж байгаа хэлбэрийн тухайд оюутнуудын зүгээс тавих санал, шүүмжлэлд нээлттэй хандах бөгөөд боломжтой гэж үзсэн тохиолдолд саналыг харгалзан үзнэ. Даалгавар- Оюутнууд хичээлийн сэдэв бүрийн дагуу хичээл орохоос өмнө урьдчилан уншлага хийсэн байх ёстой бөгөөд хичээлийн явцад идэвхтэй оролцох ёстой. Семистрийн хоёр дахь хэсэгт оюутнууд тодорхой сэдвээр курсын ажил бичих бөгөөд багаар илтгэлт тавих юм. Даалгаврыг тухай бүр хугацаанд гүйцэтгэх ёстой бөгөөд хоцорсон тохиолдолд тооцохгүй. Бичгээр хийх даалгаврыг гүйцэтгэхдээ багшаас өгөх Альтернатив бичлэгийн стандартыг дагах ёстой ба эс бөгөөс оноо хасагдана.