Аюулгүй байдал судлал

POLI418 / Бакалавр

Багц цаг: 2

Улс төр судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 4 цаг - 16 хоног

Зорилго

Улс төрийн маркетингийн онцлог, ач холбогдол, улс төрийн маркетингийн сэтгэлгээний түүхэн тойм, үе шат, судлах зүйл, судалгааны арга, аргачлал, технологи, зарчимтай нэн тэргүүнд танилцах болно. Хичээлийн агуулгын хүрээнд улс төрийн маркетингийн онол үзэл баримтлалууд, маркетингийн төлөвлөлт, түүний стратеги, удирдлага, маркетингийн судалгааны төрөл, хэлбэр, судалгааны үндсэн чиглэлүүд, хамрах хүрээ, дэс дараалал, судалгааны орчин ба зохион байгуулалт, мэдээлэл судалгааны тогтолцоо, судалгааны дизайны тухай ойлголт, дизайны төрлүүд, мэдээлэл цуглуулах арга, хэлбэрүүд, маркетингийн судалгааны тайланг хэрхэн бичих, түүний бүтэц, улс төрийн маркетингийн үндсэн ойлголт, категориуд ( шаардлага /гачигдал/, хэрэгцээ, улс төрийн сонирхол г.м.) улс төрийн маркетингийн судалгааны ёс зүй, улс төрийн маркетинг ба PR, Улс төрийн PR-ын мэргэжилтнүүд, улс төрийн PR–ын үндсэн аргууд, улс төрийн зах зээлийг эзлэх маркетингийн стратеги, сонгуулийн өмнөх үеийн болон сонгуулийн кампанийн маркетинг, сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг судлан тодорхойлох, сонгогчдын зах зээлийг бүлэглэх, (хүмүүс яагаад сонгуульд оролцдог вэ?) олон нийтийн санаа бодлын бүрэлдэлт (удирдагчдын дүр төрх сонгогчдод хэрхэн бүрэлддэг вэ?), лидерийн имиж ба сонгогчдын сонголт, (Ард түмэн ямар удирдагчдыг хүсэн хүлээж байдаг вэ?), улс төрийн реклам, түүний онцлог, стандарт, сонгуулийн кампанийн уриа лозунг хэрхэн зохиох, тэдгээрийн үр ашигт чанарыг хэрхэн тооцоолох зэргийг цогц байдлаар авч судлана. Улмаар өнөөгийн Монгол дахь улс төрийн зах зээл ба маркетингийн үндсэн асуудлууд, Монголын улс төрийн практик дахь маркетингийн судалгааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын чиг хандлага зэргийг үзэж судлах бөгөөд улс төрийн маркетингийн судалгааны үр дүнг үр ашигтай хэрэглэж чаддаг төдийгүй улс төрийн маркетингийн судалгааг цогцоор нь явуулах мэдлэг, чадварыг эзэмшүүлнэ. Оюутнууд уг хичээлийг судлахдаа бие даан эх зохиол судлах, мэтгэлцээн явуулах, семинар хэлэлцүүлэг зохиох зэрэг олон арга хэлбэрүүдээр хичээлээ явуулах бөгөөд хичээлийн үр дүнд практик дадлагын арга барил эзэмшүүлнэ. Уг хичээлд нэмэлт болгож хувь хүний маркетингтай холбоотой “нэр дэвшигчийн имиж бүрдүүлэлт, түүний арга технологи”, “багийн бүрэлдэхүүн”, “мөрийн хөтөлбөр”, “хөрөнгө босгох”, “сонгуулийн сурталчилгаа” зэрэг сэдвүүдээр суралцагсдын хүсэлтийг харгалзан орчин үеийн лекцийн аргаар хичээл орно.

Товч агуулга

Аюулгүй байдал судлал хэмээх энэхүү хичээлийн үндсэн агуулга аюулгүй байдал судлалын үндсэн гурван салбар болох аюулгүй байдлын тухай ойлголт, стратеги судлал, бүс нутаг судлал гэсэн үндсэн гурван хэсэгт хуваагдана. Аюулгүй байдалтай холбоотойгоор үндэсний ашиг сонирхол гэдэг ойлголт тавигддаг агаад үндэсний олон талт ашиг сонирхлоос зөвхөн язгуур ашиг сонирхол буюу оршин тогтнолын асуудлыг түлхүү судлана. Улс оронд янз бүрийн ашиг сонирхол байх бөгөөд түгээмэл бус зарим онол хүнсний чанар, хүний эрх, эрх чөлөөний асуудал зэрэг хөгжлийн асуудалд хамрах олон зүйлийг аюулгүй байдлын хүрээнд татан судлахыг санал болгодог. Гэвч сонгодог сургаалийн дагуу тэдгээр ашиг сонирхлоос аюулгүй байдалтай холбогдох нь зөвхөн оршин тогтнолын ашиг сонирхол байдаг. Олон улсын харилцааны онолын хүрээнд аюулгүй байдлыг хангах рациональ болон либераль сургаалийг товч дурдана. Хичээлийн дийлэнх хэсэг аюулгүй байдлыг хангах стратегийг түлхүү судлана. Гаднаас тулгарсан цэргийн аюулыг сэргийлэхийн тулд тэнцүүлэх (balancing), шарвах (bandwagoning), тогтоох (deterrence), илбэх (assurance), тохинуулах (reassurance) зэрэг стратеги, тэдгээрийн тухайн тохиолдол болох тэнхлэгийн тэнцүүлэлт (pivotal deterrence) зэргийг тухайлан үзнэ. Аюулгүй байдлыг цэрэг-улс төрийн бус харин улс төр-эдийн засгийн аргаар хангах чөлөөт худалдааны стратеги, олон улсын байгууллагаас аюулгүй байдлын орчинд үзүүлэх нөлөө зэргийг мөн тус тус судална. Бүс нутгийн аюулгүй байдлыг судлах явдал нь тухайн хичээлийн өөр нэг сэдэв болно. Тухайн улсын аюулгүй байдал оршин буй бүс нутгийнхаа онцлогоос шууд шалтгаалдаг: тиймээс бүс нутгийн үйл явцыг аюулгүй байдлын үүднээс үнэлэх зайлшгүй шаардлагатай байдаг. Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Төв ази, Зүүн хойд ази дахь үйл явцыг авч үзэн судлана. Стратеги судлал, бүс нутаг судлалын хүрээнд танилцсан мэдлэг дээр суурилан хичээлийн эцэст Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Монгол Улсын цэргийн бодлогын үндэс зэрэг баримт бичгийг шүүмжлэн үзнэ. Түүнчлэн өнөөдөр манай улсын барьж буй гадаад бодлого, цэргийн шинэчлэлийн асуудлуудыг нэр бүрчлэн хэлэлцэж, саналаа хуваалцана. Ингэснээр оюутнууд аюулгүй байдлын аль ч асуудлаар бие даан дүгнэлт хийх чадвартай болно.