Газрын кадастрын үндсэн асуудал

LANK702 / Магистр

Багц цаг: 3

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Газрын кадастрын үйл ажиллагааг бүтээн зохион байгуулах, кадастрын мэдээллийн менежментийн хүрээнд газрын сангийн төрийн удирдлага болон зах зээлийн бусад секторыг хангах

Товч агуулга

Газрын тухай мэдээлэлтэй байх, мэдээллээр хангагдах нийгмийн хэрэгцээ шаардлага үеийн үед байсаар байсан, байх ч болно. Газрын кадастрын төрлүүд, тэдгээрийн хоорондын мэдээллийн үндсэн ялгаа, зорилго агуулгуудыг хамтатгасан ойлголт өгнө. Мөн түүнчлэн Европын болон бусад орнуудад кадастрыг голлон хөгжүүлж тэр нь газрын эрхийн бүртгэл болон хувьсан хөгжсөнөөр орчин үеийн газрын кадастрын хэв маяг болсон жишээн дээр тайлбарлана. Орчин үеийн кадастрын тогтолцоо нь 18 дугаар зууны эхэн буюу Наполеоны үеэс үндэслэгдсэн гэж үздэг. Анх Наполеон хаан Австри улсын газрыг бүртгэж, газраас татвар авч эхэлсэн байна. Гэхдээ хөгжилтэй орнуудад 300 гаруй жил хөгжиж ирсэн кадастрын тогтолцоо нь үргэлж зөв чиглэлээр хөгжиж ирээгүй бөгөөд зөвхөн ард түмэндээ чиглэсэн ардчилсан төрийн тогтолцооны үед л орчин үеийн кадастрын хууль эрх зүйн үндэс тавигдсан. Газар өмчлөх, эзэмших эрх, эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой бусад эрхийг эрхийн тусгай бүртгэлд бүртгэх явцад тодорхой системтэй хуримтлагдсан мэдээллийн цогцыг эрхийн кадастр гэдэг. Түүний зорилго, бүтээх арга хэрэгсэл нь газрын эрхийн бүртгэл, газрын кадастрын зураглал хоёрын хоорондын хамаарал юм. 2 хэмжээст кадастрыг өнөөг хүртэл хэрэглэж ирсээр байгаа ба дэлхий нийтийн газрыг бүртгэх цаашдын чиг хандлага нь 3 ба 4 хэмжээст кадастр руу шилжиж байна. 3 хэмжээст кадастр нь 2 хэмжээст кадастрын зураглалын мэдээллийг бодвол тодорхой зорилгоор дүн шинжилгээ, анализ хийгдэхэд хангалттай мэдээлэл өгч чадах ба газар дээрх үл хөдлөх хөрөнгийн давхаржилттай холбогдсон эрхийн бүртгэлийн мэдээллийг бүрэн бүртгэдэг. 2 ба 3 хэмжээст кадастрын зорилго агуулга, мэдээллийн ялгааг энэхүү хичээлээр дэлгэрэнгүй судлана.