Шинжлэх ухааны уран зөгнөл

BIOE316 / Бакалавр

Багц цаг: 3

Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн гол зорилго нь шинжлэх ухааны уран зөгнөлийн талаар ойлголттой болох, шинжлэх ухааны уран зөгнөлийн ач холбогдол хүн төрөлхтний гарцаагүй ирээдүй ба болзошгүй ирээдүйн тухай түүнээс үүсэх асуудлуудын тухай ойлгож шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх сэдлийг төрүүлэхэд оршино

Товч агуулга

Тус хичээлийн агуулгад шинжлэх ухааны уран зөгнөлийн тухай ерөнхий ойлголт, түүний уран зохиол, кино урлагт туссан байдал, уран зөгнөл хэрхэн бодит зүйл болдог тухай баримт, хүн төрөлхтний ирээдүйд бий болох байгаль, нийгэм технологийн нөхцөл, үүсэж болох эерэг боломжууд ба сөрөг асуудлууд түүнийг шийдвэрлэх арга зам багтана