Автомат систем дэх машин сургалт

ECEN416 / Бакалавр

Багц цаг: 3

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: 3 цаг - 16 хоног

Бие даалт: -

Зорилго

Машин сургалт нь хиймэл оюуны салбарын дэд хэсэг бөгөөд сургалтын өгөгдөлд суурилсан математик загварчлал ашиглан ‘суралцах’ замаар тодорхой даалгавар гүйцэтгэхийн тулд тооцоолол хийх технологи юм. Одоо үед машин сургалт нь бүхий л салбарт өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд автомат систем, робот сургалт нь хурдацтай хөгжиж байгаа хэрэглээний нэг бүлэг юм. Энэхүү хичээл нь автомат системийн дизайн, түүнд машин сургалт ашиглах, реинфорсемент машин сургалтын үндсэн ойлголт, алгоритмууд, тэдний ажиллагаа, машин сургалтыг робот, автомат системд хэрэглэх хэрэглээний талаар ойлголт өгнө. Түүнчлэн SBC (single-board computer) дээр машин сургалт ашиглан автомат системийн дизайн хийх, хөгжүүлэх чадвар олгоход гол зорилго нь оршино

Товч агуулга

Суурь ойлголтууд: Автомат систем. Автомат системийн дизайн. Удирдлагын систем. Single-board Computer. Ухаалаг машин. Сенсор. Үйлдвэрийн автоматжуулалт. Машин сургалт. Алдагдлын функц. Зардлын функц. Градиент descent. Хяналтгүй, хяналтгүй сургалт. Реинфорсемент сургалт. SARSA. Neural network. Convolutional neural network. Recurrent neural network. Гүн реинфорсемент сургалт. DQN алгоритм. A2C алгоритм. PPO алгоритм. MLP ба CNN-ийн иференс, техник хангамжийн хурдасгуур