Нийгмийн судалгааны мэдээлэл боловсруулах аргууд

SOCI206 / Бакалавр

Багц цаг: 3

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Судалгааны мэдээллийг боловсруулах, гарсан үр дүнг унших, тайлбарлах, бичиглэх ерөнхий мэдлэг ур чадварт суралцуулах. Аливаа судалгааны мэдээллийг бие даан бэлдэх, боловсруулах, судалгааны мэдээллийн үр дүнг уншиж ойлгох ашиглах, үнэлэлт дүгнэлт өгөх, бие даасан судалгааны ажил хийх, тайлан бичих боломжтой болно.

Товч агуулга

Аливаа судалгааны мэдээллийн ерөнхий бүтэцтэй танилцаж, түүнийг компьютерт оруулах, шалгах, цэвэрлэх, кодлох зэргээр боловсруулалтад хэрхэн бэлдэх арга ажиллагаанд суралцана. SPSS програмыг ашиглан тоон мэдээллийг боловсруулахад суралцана. Хувьсагчийг тодорхойлох, дан тоололт, давтамжийн хүснэгтүүд, дундаж ба хэлбэлзэл, статистик үзүүлэлтүүд, үр дүнг хэрхэн тайлж унших, хүснэгтэн мэдээллийг боловсруулах, олон сонголттой асуултыг боловсруулах, харьцуулсан тоололт хийх, гурав ба олон хэмжээст харьцуулалт хийх, дахин кодлох, хувьсагчдыг нэгтгэх, файлуудыг нэгтгэх, хувьсагчидтай ажиллах, хувьсагчийг ашиглан бодолт тооцоолол хийх, стандарт функцүүд, тэдгээрийг ашиглах. Чанарын мэдээллийг боловсруулах үндсэн техникүүдтэй танилцаж, QDA-Miner програмыг ашиглан мэдээллийг боловсруулах арга ажиллагаанд суралцана.