Туркийн нийгэм соёл

TURK423 / Бакалавр

Багц цаг: 3

Ази судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

БНТУ-ын нийгэм соёлын харилцааг тодорхойлогч төрийн болон төрийн бус, шашны байгууллага, тэдгээрээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг таниулахад хичээлийн зорилго орших бөгөөд тус улсын нийгмийн тогтолцоо, аж амьдрал, соёл урлагийн талаар ерөнхий мэдлэг эзэмшиж, энэ нь цаашдаа тухайн оронд суралцах, судалгаа хийх, нийгмийн харилцаанд оролцоход суурь болох ач холбогдолтой.

Товч агуулга

БНТУ-ын нийгэм соёлын танин мэдэхэд гол үүрэг гүйцэтгэдэг боловсролын тогтолцоо, соёлын дотоод, гадаад бодлого, хэвлэл мэдээлэл, эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ зэрэг голлох байгууллагын үйл ажиллагаа өнөөгийн байдал хийгээд нийтийн соёл түүний онцлог, шашны нөлөөлөл тусгал, харь соёлд хандах хандлага, хот орон нутгийн соёлын ялгарал, түүний шалтгаан, БНТУ-ын соёл урлаг, аялал жуулчлалын нийгэмд үзүүлэх нөлөө, соёлын өвд хадгалалт хамгаалалт зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг олгоно.