Геоморфологи
GEOG201 / Бакалавр
Багц цаг: 3
Газарзүйн тэнхим
Улирал харгалзахгүй
Лекц: 2 цаг - 16 хоног
Семинар: 2 цаг - 16 хоног
Лаборатори: -
Бие даалт: -
Зорилго
Геоморфологи хичээлээр газрын гадаргын /рельефийн/янз бүрийн хэлбэрүүд тэдгээрийн үүсэл хөгжил, динамик, бүрэлдэн тогтоход нөлөөлөх хүчин зүйлс, тэдгээртэй холбоотой явагдах үйл явцууд, байгалийн болоод аж ахуйн нөлөө, үр дагавар, геоморфологийн шинжлэх ухааны аргуудтай танилцаж, ашиглалтын онцлог, ач холбогдлын тухай судална.
Товч агуулга
Геоморфологийни шинжлэх ухааны судлах зүйл, судалгааны аргууд, рельефийн тухай ерөнхий ойлголт, рельефийн ангилал, геологийн бүтэц ба рельеф, рельеф бүрдүүлэгч эндоген үйл явцууд: магматизм ба рельеф, галт уулшил, метаморфизм ба рельеф, рельефийн тектоникийн хэлбэрүүд, экзоген үйл явцууд ба рельеф: өгөршил ба рельеф бүрдэл, хажуугийн үйл явцууд, хажуугийн рельеф, флювиаль үйл явцууд ба рельеф, карст, карстын рельефийн хэлбэрүүд, гляциаль үйл явц ба рельеф, рельеф бүрэлдэн тогтоход нөлөөлөх антропоген үйл явцууд, хүний аж ахуйн үйл ажиллагаа рельефт нөлөөлөх нь, рельеф нь ландшафтын хэв шинж бүрэлдэх, газарзүйн /байгалийн/ хил заагийг тогтоох үндсэн нөхцөл болох нь