Геополитикийн орчин үеийн асуудлууд

POLI715 / Доктор

Багц цаг: 3

Улс төр судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: 8 цаг - 16 хоног

Зорилго

Концептуаль аппарат, геополитикийн суурь загвар геополитикийн үндсэн ойлголтыг улс төрийн үйл явцын хүрээ, геополитикийн судлах зүйлийн талаарх орчин үеийн байр суурь, дотоод, гадаад улс төрийн үйл явцад геополитикийн шинжилгээ хийх боломжийг танилцуулах, геополитикийн онолын болон хавсрага, аксиологийн болон инструменталь бүрдлийг ялгаж сургах, гадаад, дотоод улс төрийн бодлогын геополитикийн хэмжүүрийг таниулж мэдүүлэх. Геополитикийн онол. Нийгмийн амьдралын улс төрийн салбар, газар зүйн орон зайн хоорондын харилцан нөлөөллийн мөн чанар. Улс төрийн амьдралд улс төрийн бус хүчин зүйлийн ач холбогдол. Геополитикийг тодорхойлох байр суурь. Геополитикийн судлагдахууны мөн чанар. Геополитик ба улс төрийн бус хүчин зүйлийн нөлөө. Геополитик дахь үзэл суртлын асуудал. Геополитикийн хүрээнд үзэл суртал, шинжлэх ухааны харьцаа. Геополитикийн арга. Газар зүйн детерминизм. Газар зүйн детерминизмийн танин мэдэхүйн онцгой арга. Ж.Боден, Ш.Монтескье, Т.Бокль нарын газар зүйн детерминизмийн онол. Геополитикийн сэтгэлгээний түүх. Ф.Ратцелийн антропогазарзүй. Улс төр ба газар зүйн орон зайн харилцан хамаарал. Улс төрийн амьдралд газар зүйн детерминизмийг ашиглах нь. Хүн амын үйл явц газар зүйн орчноос хамааралтай болох тухай Ф.Ратцелийн онол. Төрийн бодлогод газар зүйн орон зайн үзүүлэх нөлөө. Төр биологийн биет болох нь. Төр газрын хөрс хоорондын харилцаа холбоо. Улс орны амьдралд газар зүйн орон зайн гүйцэтгэх үүрэг. Улс орны амьдралын биологийн цикл. Амьдрах орон зай. Орон зайн мэдрэмж. Амьдралын эрч хүч. Төр улсын орон зайн өсөлтийн асуудал. Экспансийн хууль. Р.Челлены геошинжлэх ухааны систем. Их гүрэн ба газар зүйн орчин. Төрийн амьд үлдэх хууль. Төрийн “инстинкт”. А.Мэхэны “тэнгисийн хүч” онол. “Тэнгисийн хүч” гэсэн ойлголтын тухай. Тэнгисийн цэргийн хүч улс орны түүхэнд нөлөөлөх нь. Үндэстний түүхэнд далай тэнгисийн ач холбогдол. Далай тэнгисийн худалдаа арилжаа нь улс төрийн бодлогын гол хэрэгсэл болох нь. Улс орны тэнгисийн хүчийг тодорхойлох томъёолол. АНУ-ын далайн цэргийн стратеги. Хамгаалах /идэвхигүй/ стратегийг давших/ идэвхтэй/ стратегаар солих. Түүх ба Геополитик /Х.Маккиндерийн онол/. Түүхийн газар зүйн тэнхлэг. Тэнхлэг бүс нутаг нь дэлхийн улс төрийн бодлогын цөм болох нь. Улс орны байршил ба тэнхлэг бүс нутаг, эрэг орчмын болон тив улсын хоорондын харилцан хамаарал. Глобал геополитикийн загвар. Хартленд дэлхийн улс төрийн бодлогын түлхүүр газар нутаг болох нь. Хартлендийн ач холбогдлын хувьсал. Х.Маккиндерын онол ба дэлхийн хоёрдугаар дайн. Хартленд бол Орос. Эзэнт гүрний геостратегийн төлөвшил /Н.Спикмен/. Геополитик тодорхой улс төрийн бодлогын хэрэгсэл болох нь. Геополитикийн хүчин чадлын тодорхойлолт ба шалгуур. Дэлхийн глобал геополитикийн дүр төрх. Хэт их гүрэн болох АНУ-ын стратеги. АНУ-ын гадаад бодлого дахь римлендийн ач холбогдол. АНУ-ын гадаад улс төрийн стратегийн хэтийн төлөв. Геополитик олон улсын харилцааны онол төлөвшүүлэхэд үндэс болох нь. “Хартленд-римленд” гэсэн харьцаа. Геополитик ба нацизм. Нацист геополитикийн онолыг үндэслэгч К.Хаусхоферийн геополитикийн сургаал. Амьдрах орон зайн төлөө тэмцлийн онол. “Талассократ-теллурократ”харьцаа. Герман орны стратеги. “Шинэ европын дэг журам”. Байгалийн хилийн тухай онол. Амьдрах орон зайн тэлэлт. Пан-бүс нутаг, пан-үзэл санааны онол. XX зууны хоёрдугаар хагасын англи-америкийн геополитик. Атлантизм ба мондиализм-америкийн геополитикийн үндсэн баримтлал. Дэлхийг интеграцчилах үзэл санаа. Геополитикийн полицентризм. С.Коэний геополитикийн онол. Геостратегийн болон геополитикийн бүс нутаг. “Хүйтэн дайны” дараахь АНУ-ын геополитик. С.Хантингтоны геополитикийн онол. XX зууны хоёрдугаар хагасын Европын геополитик. Орчин үеийн европын геополитикийн онолыг үндэслэгч П.Видаль де ла Блаш. Хүний ертөнцийг өөрчлөх чадвар. “Поссиболизм”. Европын мондиализм. Хавсрага геополитик. Оросын геополитик. Орчин үеийн Оросын геополитикийн онцлог. Олон улсын улс төрийн систем нь геополитикийн шинжилгээний объект болох нь. Олон улсын харилцааны системийг судлах геополитикийн системий

Товч агуулга

Улс төрийн үйл явцыг улс төрийн бус тодорхой хүчин зүйлтэй харьцуулан төр улсын дотоод, гадаад улс төрийн бодлогын төлөвшилтийн зүй тогтолын талаар мэдлэг олгоно