Ургамлын үржүүлэг ба өвчин судлал

BOTA401 / Бакалавр

Багц цаг: 3

Биологийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ургамлыг үр, үндэс, иш, навчаар үржүүлэх, залгаж ургуулах арга зүйд сургана.

Товч агуулга

Ургамлын үржүүлэгт хэрэглэх багаж төнөг төхөөрөмж, хөрс бэлтгэх, усалгааны горим, ургацыг нэмэгдүүлэн өсөлтийг идэвхжүүлэгч гормон, бордоо хэрэглэх, ургамлыг ариутгах, өвчин хортоноос хамгаалах. Ургамлын үрийг цуглуулж түүх, хадгалах, тарих, тарьсан ургамлаа арчлан ургуулах, үндэс, булцуут үндэс, дүрс хувирсан иш мөчир, үндэслэг иш, сонгинолог булцуу, үндэсний салаагаар үржүүлэх, сөөг, шилмүүст ургамлын ишний тайрдас бэлтгэн үржүүлэх, навч, навчны бариулаар үржүүлэх, ургамлыг залгах аргаар, эс эдийн өсгөврийн биотехнологийн аргаар үржүүлэх онолын мэдлэг олгож, арга зүйг эзэмшүүлнэ. Ургамлын өвчин түүний ангилал, өвчин хортоноос хамгаалахын тулд үүсдэг өөрийнх нь дархлаа (иммунитет), түүний хэлбэр, шинж чанарууд, үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, хамгаалагдсан хөрсний таримал зэрэгт орчны тааламжгүй нөхцлөөс болж үүсэх халдваргүй өвчин болон бактери, вирус, мөөг, шавьж, паразит ургамлуудаас болж үүсэх халдварт өвчин, тэдгээртэй тэмцэх агротехник, механик, физик, хими, биологи, биотехнологийн аргууд, өвчин үүсгэгчдийн эсрэг ургамлын идэвхтэй ба идэвхгүй хариу үйлдэл, өвчин хортон шавьж, өвсөн тэжээлтнээс хамгаалах бие бүтцийн гадаад хамгаалалт, дотоод хамгаалалт буюу хоёрдогч метаболитын тусламжтайгаар өвчин үүсгэгчидийн халдварын эсрэг үүсгэдэг бодисууд болох терпенүүд (эфирийн тос, сапонин), фенолт нэгдлүүд (флавноид, таннин, антоцианин, салицилын хүчил, ванилин), азот агуулсан нэгдлүүд (алкалоид, гликозид), хортон шавьжууд тэдгээрээр дамжих өвчин, түүнтэй тэмцэх аргууд: феромонууд ба фитонцидүүд, аллеопати ба фитотоксинууд, инсектецид, фунгицид, пестицид, гербицид тэдгээрийн үйлдвэрлэл ба байгалийн нэгдлүүдийн нэр төрөл холбогдлыг судална. Өвчинд тэсвэртэй ургамлыг үржүүлэх, вирусгүй ургамал гарган авах меристемийн өсгөвөр хийж арга зүйг эзэмшинэ.