Уул уурхайн эдийн засаг, бизнесийн менежмент

MNGT723 / Доктор

Багц цаг: 3

Менежментийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Уул уурхайн бизнес нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд дэлхийн эдийн засаг, улс төрийн байдлаас ихээхэн хараат байдаг билээ. Тиймээс уул уурхайн бизнесийн менежмент нь гадаад орчны нөлөөлөл ихтэй, бусад үйлдвэрлэл, үйлчилгээнээс өвөрмөц байдаг тул менежментийн хувьд зарим тохиолдолд онцлогтой. Тус хичээлийн зорилго нь уул уурхайн салбарын онцлог, гадаад дотоод орчноос үүдэлтэй эрсдлүүдийг судлан, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниудын туршлагад үндэслэн менежментийн үндсэн функцүүдийг авч үзнэ.

Товч агуулга

Уул уурхайн бизнесийн онцлогууд, үйлдвэрлэлийн процесс, уул уурхайн төслийн төлөвлөгөө боловсруулах аргачиллууд, хүний нөөцийн бодлого зэргийг Монголд болон олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын туршлага, кэйст тулгуурлан авч үзнэ. Түүнчлэн уул уурхайн салбарын эрсдлийн менежмент, “баялгийн хараал”, уул уурхайн салбарын орлогын зохистой менежментийн тухай гадны орны жишээн дээр тулгуурлан ярилцаж, Монгол улсын өнөөгийн нөхцөл байдлын тухай ойлголт өгнө