Ус судлалын инженерийн тооцоо

HYDR303 / Бакалавр

Багц цаг: 3

Ус, цаг уур судлалын тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь гадаргын усны урт болон богино хугацааны мэдээ мэдээлэл дээр үндэслэн голын их, бага, дундаж услагтай жилүүдийг тогтоох, янз бүрийн хангамшил дахь урсацыг тооцох, урсацын тохируулга хийж сурснаар гадаргын усны төлөвлөлт, холбогдох дэд бүтцүүдэд тооцооллыг хийж сурах ач холбогдолтой

Товч агуулга

Уг хичээлээр гол мөрний гидрографийн тодорхойлолтууд, урсацын олон жилийн хувьсал өөрчлөлт, урсацын норм, олон жилийн дундаж интеграл муруй байгуулах тухай, янз бүрийн хангамшилтай жилийн дундаж урсацын тооцоо, урсацын жилийн доторх хуваарилалт, үерийн их урсацыг тооцох математик-статистик болон эмпирик аргуудыг судална.