Криминалистик

CRIL416 / Бакалавр

Багц цаг: 2

Нийтийн эрх зүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

МУИС-ийн Хууль зүйн сургууль криминалистикийн мэргэжилтэн тухай бэлтгэдэггүйч шүүгч, прокурор, өмгөөлөгчөөр ажиллах, “иргэний” хуульчид криминалистикийн шинжлэх ухааны онол, техник зүйн үндсэн ойлголтуудын шаардлагатай мэдлэг олгох, гэмт хэргийг илрүүлэх, мөрдөх ЭБШ тодорхой үйл ажиллагааны үед илрүүлж, бэхжүүлэх, хураан авсан төрөл бүрийн ул мөр, эд мөрийн баримт, сэлт мэдээллийг үнэлж, дүгнэдэг, криминалистикийн болон бусад төрлийн шинжилгээ томилох мэдлэг чадварыг эзэмшүүлнэ.

Товч агуулга

Дээрхи хичээл дээр криминалистикийн шинжлэх ухааны ойлголт, түүхэн хөгжил, судлах зүйл, тогтолцоо, зорилго, криминалистикийн техник зүйн ойлголт, судлагдахуун, криминалистикийн оношлогоо зүй, түүний ач холбогдол, криминалистикийн адилтгалын онол, шинж тэмдгийн тухай сургаал, криминалистикийн мөр судлал, мөртэй ажиллах ажиллагаа, криминалистикийн шинжилгээ судлал, криминалистикийн гэрэл зураг, дүрс бичлэг, криминалистикийн бүртгэл, хүний мөр судлал, цусны мөр судлал, криминалистикийн эвдлэгч багаж, хэрэгслийн мөр судлал, криминалистикийн тээврийн хэрэгслийн мөр судлал, криминалистикийн бичил мөр судлал, криминалистикийн үнэр судлал, криминалистикийн зэвсэг судлал, бичиг судлал, бичиг баримт, үнэт цаас судлал, хүний гадаад дүр, төрх судлал, мал амьтан судлал, криминалистикийн хими, физик, биологийн шинжилгээ, криминалистикийн хор, мансууруудах ба сэтгэцэд нөлөөлөх бодис судлал, криминалистикийн шавьж, ургамал, хөрс судлал.