АНУ-ын улс төр ба гадаад харилцаа

AMST401 / Бакалавр

Багц цаг: 3

Их Британи, Америк судлалын тэнхим

Хаврын улирал

Лекц: 3 цаг - 16 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

АНУ-ын улс төрийн тогтолцоо, улс төрийн намууд, дотоод болон гадаад бодлогын тухай онолын ерөнхий мэдлэг системтэйгээр эзэмшинэ. Энэхүү хичээлийг судалснаар дараах ач холбогдолтой.  АНУ-ын төр, Холбооны ба мужуудын засгийн газар, үндсэн хуулийн үүсэл, хөгжил, үйл ажиллагаа, төрийн зохион байгуулалт, Холбооны ба муж улсуудын хууль тогтоох, шүүх болон гүйцэтгэх засаглалын гүнзгий ойлголттой болох  АНУ-ын гадаад харилцааны түүхэн тойм, гол гол төлөөлөгчдийн улс төрийн үзэл баримтлалтай танилцах  АНУ-ийн улс төрийн намууд, сонгуулийн тогтолцоо, Ерөнхийлөгчдийн тухай мэдлэг хуримтлуулах

Товч агуулга

АНУ-ын улс төрийн бүтэц, улс төрийн намууд, гадаад харилцаа, холбооны болон муж улсуудын хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглал, Конгресс, Ерөннхийлөгч, шүүх, сонгууль, ардчилалын тухай дэлгэрэнгүй үзнэ. Түүнчлэн засгийн газар, улс төрийн намуудын үүсэл, төлөвшил, үзэл бодлын талаар судална.