Бүс нутгийн экономикс

ECON423 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэ хичээл сонгоны хичээл бөгөөд гол зорилго нь эдийн засаг, бизнес болон нийгмийн ухааны зохих бэлтгэлтэй оюутнуудад бүс нутгийн эдийн засгийн онолын суурь мэдлэг, түүний дотор эдийн засагт байршлын үзүүлэх нөлөө, газар зүйн байршил болон эдийн засгийн өсөлт, хөгжлийн уялдаа, бүс нутгийн эдийн засгийн үржүүлэгч, кластерын болон бусад онолын загваруудын шинжилгээ, дэлхийн болон Монголын бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн талаархи мэдлэг олгоход оршино.

Товч агуулга

Тус хичээлийн хүрээнд газар бүс нутгийн эдийн засаг, хөгжил, өсөлтөд газар зүй, байршил, институци, соел, нийгмийн хүчин зүйлсийн нөлөөг микро, макро болон олон улсын эдийн засгийн хүрээнд авч үзэж, эдгээр хүчин зүйлсийн орчин үеийн онолын загваруудыг судлана. Ингэхдээ ахисан түвшний микро, макро, олон улсын эдийн засгийн загварчлалд тулгуурлан • бүс нутгийн эдийн засгийн хөгжил, төрөлжилт, өсөлтийн хүчин зүйлийн орчин үеийн онолуудыг судлах, • бүс нутгийн үйлдвэржилтийн боломж, нөөц, зах зээлийн онцлогыг судлах, • холбогдох бодлогыг судлах, шинжилгээ хийх чадварыг эзэмшүүлэхэд оршино. • микроэдийн засгийн хүрээнд компаниудын зах зээл дээрхи байршил, сонголт. Хотеллингийн загвар. Тюненын загвар. Тээврийн зардал, дэд бүтэц дэх тэлэлтийн үр ашиг, тээврийн зардлын градиент зэргийг үзнэ. Эдгээрт микроэдийн засгийн онолын хүрээнд компаний байршлын Хотеллинг, Ланкастерын зах зээл дэх байршлын загварууд, монопольт өрсөлдөөний бүсчилсэн кластержилтын эдийн засгийн онолууд орно. • Бүс нутгийн хөгжлийн загварууд: экспортын суурь загвар, шинэ газар зүйн эдийн засаг (new geography economics), кластержилт, орон нутгийн төрөлжилтийн загварууд, бүс нутгийн эдийн засгийн тодорхойлолт, гомоген ба функциональ бүс нутгууд, бүс нутгийн төрөлжилтийн коэффициент, байршлын коэффициент. Кластерын онол. Аж үйлдвэрийн кластерын үүсэл, шалтгааныг үзнэ. • Макроэдийн засгийн онолын хүрээнд орчин үеийн бүсчилсэн эдийн засгийн өсөлт, хөгжлийн загваруудыг, • Олон улсын худалдаа, бүс нутгийн эдийн засгийн таталтын онолын суурийг үзнэ. • Бүс нутгийн эдийн засгийн бодлогын хүрээнд Засгийн газраас бүс нутагт чиглүүлж бүй хөрөнгө оруулалт, худалдаа, тээвэр, байгалийн нөөц, хүн ам, дэд бүтцийн хөгжлийн бодлогын шинжилгээ хийх онолын аппарат, концепцийг судлах болно.