Салбаруудын нягтлан бодох бүртгэл

ACCN403 / Бакалавр

Багц цаг: 3

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 3 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Худалдаа, нийтийн хоол, зочлох үйлчилгээ, барилга, тээвэр, хөдөө аж ахуйн салбарзэрэг нягтлан бодох бүртгэл, тайлагнал нь зарим талаараа ялгаатай байдаг бизнесийн байгууллагуудыннягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын онцлогийг судлах зорилготой. Мөн эдгээр салбарууд дахь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтад тавигдах шаардлага, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг тооцолтод анхаарах зүйлс, салбар тус бүрийн санхүүгийн тайлангбэлтгэх зарчмыг таньж мэдэх ба өртөг, зардлын мэдээлэл, санхүүгийн мэдээллүүд дээр үндэслэн удирдлагын оновчтой шийдвэр гаргах мэдлэгийг эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Худалдаа, Нийтийн хоол, Зочлох үйлчилгээ, Барилга, Тээвэр, Хөдөө аж ахуйн салбаруудын нягтлан бодох бүртгэлийн онцлог, тэдгээрт гарахзардал, өртгийн тооцооны асуудлыг судална. Худалдааны байгууллагын бараа материалын өртөг тооцолт, салбар хоорондын бараа материалын тооцоо, бараа материалын тайлагналын талаар ойлголтууд, нийтийн хоолны салбарын бүтээгдэхүүний өртөг бүрдэлт, үнэ зохиолт, тайлагнал, зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын үнэ зохиолт, өртөг тооцолт, үр ашгийн тооцооллыг хийж сурна.Барилгын салбарын гэрээ, түүнийг үндэслэн орлого хүлээн зөвшөөрөх, барилгын өртөг тооцох арга зүйг үзнэ. Хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнүүдийн өртөг тооцолт, биологийн хөрөнгийн бодит үнэ цэнийг тооцох арга зүйг судална.