Хичээлийн судалгаа

EDUC621 / Магистр

Багц цаг: 3

Боловсрол судлалын тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Судалгаат хичээлээр дамжуулан хичээлийн судалгааг хийх, суралцагчдын чадварыг хөгжүүлэх, мэдлэг бүтээлгэх арга зүй бүхий хичээл төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх чадварт суралцана.

Товч агуулга

Энэ хичээл нь хичээлийн судалгаа, судалгаат хичээлийн тухай, хичээлийн судалгааны дэлхийн чиг хандлага, өөрийн оронд хэрэгжиж буй байдал, судалгааны чиглэл, хичээлийн судалгааны ангилал болон хэрэгжүүлэх менежмент, арга зүй, уламжлалт болон орчин үеийн дидактикийн үндэстэй хичээлийн судалгааны ялгааны талаар мэдээллээр хангана. Хичээлийн судалгааны инвариант үйл болох хичээлийн бэлтгэл судалгаа, ажиглалт судалгаа, хэлэлцүүлэг зөвшилцөл хийх судалгаа, хичээлийн судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийж хичээлийн төлөвлөлтийг сайжруулах судалгааг хийх үйлд суралцана. Мөн хичээлийн үйл ажиллагаагаар дамжуулан өөрсдийн хичээлийн судалгааг хэрэгжүүлж буй мэдлэг чадвараа үнэлж дүгнэнэ