Төрийн албан хаагчийн ёс зүй

PUAD305 / Бакалавр

Багц цаг: 3

Нийтийн удирдлагын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Ёс зүйн онолын үндсэн ойлголтууд, түүхэн хөгжил, гол төлөөлөгчид, тэдгээрийн үзэл баримтлалууд, орчин үеийн чиг хандлага, стандарт хэм хэмжээний шаардлага, мэргэжлийн ёс зүй, төрийн албан хаагчийн ёс зүйн онцлог, эрх зүйн орчин, дүрэм журам, код, хяналт хариуцлагын тогтолцоо, сонирхлын зөрчил, харилцааны болон манлайлагчийн ёс зүйн талаар онолын системтэй цэгцтэй мэдлэг, чадвар олгоход оршино.

Товч агуулга

МЭДЛЭГ: Ёс зүйн онолын үндсэн ойлголтууд, түүхэн хөгжил, орчин үеийн чиг хандлага, мэргэжлийн ёс зүй, үүрэг хариуцлага, мөрдөх зарчмууд, төрийн албаны ёс зүйн онцлог, нөлөөлөх хүчин зүйлс, төрийн албан хаагчийн ёс зүйн дагаж мөрдөх хэм хэмжээ, үнэт зүйлс, нийгмийн хариуцлагын талаар онолын суурь мэдлэг эзэмшинэ. МЭРГЭЖЛИЙН ЧАДВАР: Төрийн албан хаагчдад тавигдах ёс зүй, зан суртахууны шаардлага, үнэлэмж, үнэт зүйлсийг ойлгох, эргэцүүлэн бодох,ёс зүйн асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй дүн шинжилгээ хийх ур чадварыг эзэмшинэ. ХӨРВӨХ УР ЧАДВАР: - Хувь хүний үзэл бодол, байр суурийг хүндэтгэх, шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх - Багаар ажиллах, бусдаас суралцах, манлайлах - Өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, хувь хүний хариуцлагын түвшин өсөх, бие даан ажиллах ур чадварыг эзэмшинэ. ХАНДЛАГА: Тус хичээлийн хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн мөн чанарыг танин мэдэж, хуулийн хүрээнд ил тод нээлттэй шударга ажиллах, төрийн албаны захирах захирагдах зарчмын хүрээнд төрийн албан хаагчдад тавигддаг үүрэг хариуцлагыг ойлгох, иргэний үүрэг, хувь хүний нийгмийн хариуцлагаа ухамсарлах эерэг хандлага төлөвшинө.