Бизнесийн судалгааны арга зүй

BIS601 / Магистр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 4 цаг - 12 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн үндсэн зорилго нь бизнесийн судалгааны үндсэн ойлголт, түүнд нөлөөлж буй чиг хандлагууд, шийдвэр гаргалт,, менежерүүдэд үзүүлж байгаа үр нөлөө, ёс зүй, мэдээлэл цуглуулах, асуулгыг загварчлах, түүврийн арга, өгөгдлийг ойлгох, дүрслэн харуулах арга зүйн талаар мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд оршино.

Товч агуулга

Хичээл нь бүхэлдээ менежрүүдийг илүү сайн шийдвэр гаргах хэрэгцээнд тулгуурласан болно. Бизнес орчны өөрчлөлтүүд нь боломжууд болон тодорхой бус байдлыг үүсгэж шийдвэр гаргалтыг сайжруулахын тулд бизнесийн судалгааг улам чухал болгож байна. Энэ хичээлээр бизнесийн судалгааны хүрээ, судалгааны үйл ажиллагааны тухай мэдлэгийг өгөх юм. Мөн судалгааны үндэслэл боловсруулах , SPSS, EXCEL -ийг хэрхэн ашиглах талаар үзнэ. Түүнчлэн судалгааны загвар гаргах, бүтээлч шийдвэр гаргах, ёс зүй, нийгмийн асуудлыг авч үзнэ. Өгөгдөл, мэдээлэл цуглуулах, хэмжигдэхүүн ба хэмжээсүүд, асуулгын загвар гаргах, түүвэрлэх арга хандлагуудтай танилцана.Энэхүү чиглэлээр корреляци, регрессийг оруулан өгөгдлийн шинжилгээ болон түүний үр дүнг хэрхэн харуулах, тайлбарлах тухай үзнэ.Өгөгдөл мэдээллийг ойлгохын тулд графикийн аргыг ашиглах давуу талыг нь тайлбарлана.м Эцэст нь судалгааны тайланг хэрхэн бичих болон үзүүлэх арга зүйн талаар судална