Төр, захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ-I

PRAC300 / Бакалавр

Багц цаг: 3

Бизнесийн сургууль

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Төр, захиргааны хууль тогтоомжийн хэрэглээнд оролцогчдын эрх тэгш байдалд үндэслэгдэн үүсэх харилцааны эрх зүйн зохицуулалт, онцлогийн талаар мэдлэг олж, улмаар эрх зүйн холбогдол бүхий асуудалд үндсэн хуулийн эрх зүйг үндэслэн хандах хандлага төлөвшиж, үндсэн хуулийн харилцааны болон үндэсний хэмжээний хууль зүйн практикийн асуудалд зохих хэмжээнд хууль тогтоомжийн хэрэглээг эзэмших, хэрэглэх, улмаар үнэлэлт, дүгнэлт өгөх чадвар эзэмшихэд хичээлийн зорилго оршино. Эрх зүйн ангийн оюутны ямар нэгэн бодит баримтын талаар асуулт тавих, тухай бүрийн тодорхой нөхцлүүдэд юу чухал болохыг олж тодорхойлж, тэдгээрийг задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, тохиолдол бүрд эргэцүүлэн бодох боломж, мэдлэг олгох ач холбогдолтой.

Товч агуулга

Төр, захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ хичээлийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох засгийн газрын тогтоол, шүүх, төр, сүм хийдийн харилцаа, цагдаа ба прокурорын байгууллага, улсын их хурал болон сонгууль, цэц, ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, жагсаал цуглаан хийх, улс төрийн нам, эрүүл мэнд, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гүйцэтгэх ажил, компаний тухай хуулийн заалт үндсэн хуулийн заалт зөрчсөн талаар ойлголт өгч, хуулийн үйл ажиллагаанд үндсэн хуулийн хууль тогтоомжийн дагуу боловсруулалт хийж хэрэгцээтэй мэдээллээ олж авах.