Хэрэглэгчийн зан төлөв

MRKG303 / Бакалавр

Багц цаг: 3

Маркетинг худалдааны тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хэрэглэгчийн зан төлөв хичээлийн зорилго нь онол арга зүйг маш оновчтой цэгцлэн оюутанд эзэмшүүлэхэд чиглэгдэнэ. Хичээлийн сэдэв бүр нь оюутанд онолын суурийг иж бүрэн олгож хэрэглэгчдийн зан төлөвийн судалгаа хийх, шийдвэр гаргах арга барил дадал дүйг эзэмшүүлэх ач холбогдолтой.

Товч агуулга

Энэхүү хичээлээр дараах асуудлуудыг авч үзэх болно. Үүнд: - Хэрэглэгчийн зах зээл ба хэрэглэгчийн зан төлөвийн талаархи онолын үндсэн ойлголтуудыг хэрхэн авч үзэх? - Хэрэглэгчийн худалдан авах зан төлөвт ямар нөлөөлөх хүчин зүйлс нөлөөлдөг болох? - Маркетингийн хөтөлбөрт хэрэглэгчийн зүгээс хариу үйлдэл үзүүлэхэд сэтгэл зүйн ямар үйл явц явагддаг болох? - Хэрэглэгч худалдан авах шийдвэрийг хэрхэн гаргадаг? - Хэрэглэгчид ямар тохиолдолд ухаалаг шийдвэрээсээ хазайхад хүрдэг вэ?