Татварын онол, бодлого

FINN318 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Төрийн санхүүгийн бодлого хэрэгжүүлэх, төрөөс эдийн засгийг зохицуулах арга хэрэгсэл болохын хувьд татварын нийгэм, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, татвар ногдуулалтын зарчим, татварын талаарх онолын үзэл баримтлал, хөгжлийн чиг хандлага, татварын бодлогын шинэчлэл, татварын системд тулгарч буй асуудал болон бодлогын үр нөлөөг үнэлэх, шийдвэр гаргах түүнийгээ практик амьдралд хэрэгжүүлэх мэдлэг, чадвар олгоход хичээлийн үндсэн зорилго оршино.

Товч агуулга

Хичээлээр дараах үндсэн асуудлуудыг судална. Үүнд: Татварын мөн чанар үүрэг, зохицуулалт, татвар ногдуулалтын зарчим, татварын нөлөөлөл болон бусад онолын суурь ойлголтууд; Татварын бодлогын зорилт, бодлогын шинжилгээ хийх арга техникүүд Татварын удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн орчны шинэчлэл, чиг хандлага Шууд татварын бодлого, зохицуулалт: Орлогын болон хөрөнгийн татварын нэр төрлүүдээр Хэрэглээний татварын бодлого, зохицуулалт: НӨАТ,Онцгой албан татвар, Гаалийн тарифын ба тарифын бус зохицуулалт; бусад шууд бус татварын нэр төрөл тус бүрээр гүнзгийрүүлэн судална.