Эрдэнийн эрдэс, чулуу

GEOL316 / Бакалавр

Багц цаг: 2

Геологи, геофизикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 8 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Онцын гойд тогтонги тод өнгө, нэвт гэрэлтэх тунгалаг чанар, огцом хурц ойлгох гялбаа, гэрлийн цацрагийг задруулан гэрэлтэх, солонгорох, өнгө гялбаагаа хувилган гүйлгэх, дотроосоо туниран туяарах, гоёмсог хээнцэр шинж, бат бэх, эрс хатуу чанар, химийн бодисын үйлчилгээнээс болж идэгдэн уусч муудахгүй, хувиран гандахгүй ийм эрхэм шинжүүдийг агуулсан эрдсүүдийн дотоод бүтэц, химийн найрлага, тэдгээрийн гадаад хэлбэр дүрс, байгальд тохиолдох хэлбэр, тэдгээрийн гарал үүсэл, физик шинжүүд, төстэй эрдсүүдээс ялгах арга зам, эдгээр эрдэс чулуулаг бүхий ордуудын тархалт, хүний өдөр тутмын хэрэглээнд болон аж ахуйн салбаруудад ямар ач холбогдолтой, хэрхэн хэрэглэдэг талаар авч үзнэ.

Товч агуулга

Үнэт эрдэнийн эрдэс, чулууны гоёмсог сайхан өнгө үзэмжтэй бат бөх, хатуу чанартай ялгарал хэсгүүд нь ердийн биш өвөрмөц нөхцөлд үүсэн бүрэлдэх тул ховор тохиолдохын зэрэгцээ өчүүхэн бага хэмжээтэйгээр биелэн тогтсон байна. Тэдгээр олон төрөл зүйлийн эрдэс, чулуулгийн дотроос содон сайхан өнгө үзэмжтэй үнэт эрдэнийн эрдэс, чулууг эрж хайж олох, танин мэдэж ялгах, шинж чанарыг тодорхойлон шинжлэх, засаж боловсруулан гоёл чимэглэл, урлаг сийлбэрийн зүйлс эдлэл хийх, тэдгээрийн үүсэх процессууд, төстэй эрдсүүдээс ялгах аргууд, орд газар, практик ач холбогдол зэргийг судлана.