Статистикийн үндэс (Ерөнхий суурь)

STAT101 / Бакалавр

Багц цаг: 3

Эдийн засгийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Энэхүү хичээлийн зорилго нь статистикийн шинжлэх ухааны анхны суурь мэдлэгийг эзэмшүүлэх, статистикийн судалгаа шинжилгээний аргуудыг байгалийн шинжлэл, нийгмийн ухааны салбарт хэрхэн ашиглах талаар оюутнуудад танилцуулах, статистикийн мэдээлэл цуглуулах онол, арга зүйд сургах, цуглуулсан мэдээллээ нэгтгэх, түүнд боловсруулалт хийх анхан шатны арга техникийг эзэмшүүлэх, үүний дотор статистикийн мэдээллийг ашиглан хүснэгт, график байгуулах, дундаж үзүүлэлт тооцох чадавар олгоход оршино. Мөн түүнчлэн санамсаргүй үзэгдлийн магадлалыг үнэлэх, тархалтыг нь тодорхойлох, статистик дүгнэлт гаргхад шаардлагатай онолын суурь мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Энэ хичээлээр суралцагчдад нэн тэргүүнд шинжлэх ухааны үүсэл, хөгжил, практик хэрэгцээ, ач холбогдол, судлах зүйл, зорилго, үндсэн арга, ойлголтуудын талаар тоймлон танилцуулна. Ингэхдээ статистикийн практик үйл ажиллагаа болон статистикийн шинжлэх ухаан манай оронд үүсч хөгжсөн байдал, статистик мэдээллийн тогтолцоо, томоохон тооллого, судалгаануудын талаар танилцуулна. Улмаар статистик мэдээллийг цуглуулах арга хэлбэр, зохион байгуулалтын асуудал, байгаль нийгмийн ухааны салбарт статистик мэдээллийн онцлог хэрэгцээ, шаардлагыг дэлгэрэнгүй авч үзнэ. Статистик судалгааны асуулгын хуудас боловсруулах, түүнд тавигдах гол шаардлагуудын талаар авч үзнэ. Мөн цуглуулсан задгай тоо мэдээлэлд анхан шатны боловсруулалт хийх, тархалтын цувааг байгуулах, бүлэглэх, товчоолон нэгтгэх арга техникийн талаар заана. Авсолют, харьцангуй, дундаж хэмжигдэхүүний тухай удаах хэсэгт авч үзнэ.