Олон улсын шүүхийн практик

INTL510 / Бакалавр

Багц цаг: 2

Нийтийн эрх зүйн тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 12 хоног

Семинар: 2 цаг - 8 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

Уг хичээлийг судласнаар олон улсын эрх зүйн чиглэлээр мэргэшиж буй оюутан маргааныг шийдвэрлэх ажиллагаа, маргааныг шийдвэрлэх арга, хэрэгсэл, олон улсын шүүх, арбитрын бүтэц зохион байгуулалт, дэг, журмын талаар орчин үеийн тулгамдсан асуудлыг мэдэж авахаас гадна энэ салбараар цаашид судалгааны ажил хийх мэдлэг, чадвар эзэмшинэ.

Товч агуулга

Энэхүү хичээлээр оюутанд олон улсын шүүхийн практикт тулгарч буй үзэл баримтлал, буюу олон улсын эрх зүйн эх сурвалжийг хэрэглэх эрх зүйн онолын нарийн мэдлэг олгохоос гадна Ньюренбергийн цэргийн тусгай шүүх, Токиогийн цэргийн тусгай шүүх, Югославын эрүүгийн тусгай шүүх, Руандын эрүүгийн тусгай шүүхийн ажиллагаа болон Олон улсын шүүх, Олон улсын эрүүгийн шүүхийн журмыг нарийвчлан судлана.