Даатгалын менежмент

INSR320 / Бакалавр

Багц цаг: 3

Санхүүгийн тэнхим

Намрын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: 5 цаг - 16 хоног

Зорилго

  Санхүү, банкны мэргэжил эзэмшиж байгаа оюутнуудад даатгалын суурь мэдлэг олгох  Арилжааны болон нийгмийн даатгалын үйл ажиллагаа, тэдгээрийн удирдлага, зохион байгуулалттай танилцах  Даатгалын зах зээлийн асуудлыг олон улсын болон өөрийн орны түвшинд судлах

Товч агуулга

Даатгалын агуулга, зорилго, үүсэл хөгжил, үндсэн элементүүд, даатгалын зах зээл, түүний бүтэц, оролцогч субъектууд, арилжааны даатгалын тогтолцоо, үйл ажиллагааны зарчмууд, амьдралын ба амьдралын бус даатгалын агуулга, зорилго,гэрээний хэлбэрүүд, даатгалын хураамж болон нөхөн төлбөр тооцох аргууд, давхар даатгалын үйл ажиллагааны онцлог, гэрээний хэлбэрүүд, гэрээ байгуулах аргууд, нийгмийн даатгалын тогтолцоо, нийгмийн даатгалын сангуудын бүрдэлт, хуваарилалтын асуудлуудыг судална.