Удирдлагын шийдвэр, мэдээллийн систем

PUAD310 / Бакалавр

Багц цаг: 3

Нийтийн удирдлагын тэнхим

Хаврын улирал

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Энэхүү хичээлээр хувь хүний болоод удирдлагын багийн гишүүний хувиар шийдвэр гаргалтын үйл явцыг ойлгох, оролцох, шийдвэрийг сайжруулах, хөгжүүлэх, мэдээллийн технологийг ашиглан шийдвэр гаргалтынхаа оновчлолыг сайжруулах, өгөгдөлтэй ажиллах чадварыг эзэмшүүлэх зорилготой.

Товч агуулга

Энэхүү хичээл нь Шийдвэр гаргалтын мөн чанар, төрөл, ангилал түвшин, орчин нөхцөл, үе шат, аргууд: шийдвэрийн мод, оновчлол Асуудлын бүтэц, аз туршилт, тодорхойгүй байдал, зөрөлдөөн, үнэт зүйлс, соёл, хамт олны шийдвэр, шинэ санаачлага Эрсдэл, тодорхойгүй байдал, магадлалын ялгааны тухай ойлголт, магадлалын тооцоолол, хүлээгдэж буй үнэ цэнийн тухай, үр дүнгийн үнэлгээ, ямар тохиолдолд, яагад менежерүүд эрсдэлтэй алхам хийдэг талаар, хувь хүний зан байдлын нөлөө Шийдвэр гаргалтын үйл явцыг хэрхэн үнэлэх вэ? Ямар нөхцөлд, яагад менежерүүдийн шийдвэр гаргах үйл явц буруу болдог талаар, үр ашиггүй байдал Шийдвэр гаргалт дах харилцаа, асуудал шийдвэрлэх шийдвэр гаргалт, хүний зан байдлын DISC загвар, шийдвэр гаргалтын хөшүүргүүдийн тухай Тодорхойлолт, давуу болон сул тал, бүтээлч байдал,манлайлал, зөрөлдөөний шийдвэрлэлт, уламжлалт арга барил Шийдвэр гаргалт, эрсдэл, тодорхойгүй байдал, шийдвэр гаргалт дах хувь хүний ялгаатай байдал, бүлгийн шийдвэр гаргалтын талаарх практик жишээ, ач холбогдол, асуулт ба хариулт Нөхцөл байдлыг тодорхойлох аргууд, SWOT шинжилгээний тухай, стратегийн тухай ойлголт Саад бэрхшээлүүдээс урьдчилан сэргийлэх, бүтээлч бус зүйлсээс хамгаалах, судалгааны үндэс, хэлэлцэх / Brainstorming аргыг сайжруулахад хийх зүйлс Хэрхэн үр ашигтай үр ашигтай шийдвэр гаргалтын үйл явцыг загварчлах, хэрэгжүүлэх, байгууллагын одоогийн стратегийн байрлалыг шинжлэх, урт хугацааны зорилгын тухай, GAP шинжилгээ, шийдвэр гаргалтын төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийг хянах, мэдээллийн систем, өгөгдлийн шинжилгээ, шаардлагатай хянах самбаруудын талаар сэдвүүдийг авч үзнэ.