Математик загварчлал

APMA203 / Бакалавр

Багц цаг: 3

Хэрэглээний математикийн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 2 цаг - 16 хоног

Семинар: 2 цаг - 16 хоног

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хичээлийн зорилго нь математик загвар боловсруулах үе шаттай танилцуулж, оптимизаци, тасралтгүй динамик систем, удирдлагат системийн хүрээнд түгээмэл тохиолддог физик техник, биологи, экологи, эдийн засаг, санхүү, анагаах ухаан зэрэг салбарын загварт шинжилгээ хийнэ.

Товч агуулга

Математик сэтгэлгээний товч түүх, инженер техникийн агуулгатай математик загварууд, шугаман тасралтгүй динамик систем, тэнцвэрийн цэг, хавтгай дээрх фазын төрхийн ангилал, шугаман бус динамик, локал ба глобал тогтворжилт, Ляпуновын функц, хязгаарын цикл оршин байх нөхцөл, Гамильтоны систем, Гильбертийн XVI асуудал, параметрт системийн бифуркацийн ангилал, фрактал, экологийн нэг төрөлтэй загварууд, түүний шинжилгээ, агнуурын загвар бифуркаци, насны бүтэц тусгасан загвар, амь даатгал, хоёр төрөлтэй загварууд, түүний шинжилгээ, гурван хэмжээстэй загвар ба хаос, халдварт өвчний дэгдэлтийн загвар, вакцинжуулалт, ДОХ-ын загвар, шугаман квадратлаг тогтворжуулагч, түүний хэрэглээ.