Хотын газар ашиглалтын төлөвлөлт

URPL707 / Магистр

Багц цаг: 2

Газарзүйн тэнхим

Улирал харгалзахгүй

Лекц: 4 цаг - 8 хоног

Семинар: -

Лаборатори: -

Бие даалт: -

Зорилго

Хот ба бүс нутаг төлөвлөлтийн магистрын хөтөлбөрөөр сурах оюутнуудад газар ашиглалтын төлөвлөлтийн ерөнхий мэдлэг олгох зорилготой. Хот суурин, бүс нутгийн хэмжээний тулгамдсан асуудлууд, тэдгээрийг газар ашиглалтыг оронзайн төлөвлөлтийн үүднээс шийдэх боломж, арга замын талаар ойлголт өгөх бөгөөд ингэснээр хичээлийн сонгосон оюутанууд төлөвлөлтийн арга зүй, шийдэл, ач холбогдолын талаарх анхан шатны цогц ойлголттой болох юм.

Товч агуулга

Энэхүү хичээл нь хотын газар ашиглалтын төлөвлөлт, түүний бүтэц, төлөвлөлтийн шийдлүүд, алсын хараа, хотжилтыг хянах, газар ашиглалтын горим, зохицуулалт, үр ашигтай газар ашиглалтын төлөвлөлт, хэсэгчилсэн төлөвлөгөө, хэрэгжүүлэлт зэрэг онол, практикийн асуудлыг хамарсан зураг төсөл танилцуулах, мэргэжилтэн урьж ярилцах , видео үзүүлэх зэрэг хэлбэрүүдээр явагдах болно.